Хайх

Tie-dye маникюр хийх дэлгэрэнгүй зааварчилга

Tie-dye маникюр хийх дэлгэрэнгүй зааварчилга

Instagram дээрх топ тренд

Text: Бюро 24/7


Энэ зун tie-dye хэмээх хиппи өнгө хаа сайгүй тренд болж байна. Хувцас дизайн, аксесуар, маникюр гээд бүх салбарт л эрэлт өндөртэй байгаа харагдана. Нейл-арт чиглэлээр олон улсад алдарт хүрээд буй Мей Каважири ч хүртэл tie-dye өнгийн маникюрыг санал болгож, уламжлалт шар, ягаан, улбар шар ба усан цэнхэр гэх солонгын өнгөнүүдээр дагнахыг зөвлөсөн байгаа. Ерөнхийдөө Instagram-ийнхаа feed-ийг эргүүлэх төдийд л төрөл бүрийн tie-dye маникюрын санаанууд гарч ирэх тул зуны зугаатай өдрүүд дуусахаас өмнө эртхэн энэхүү трендийг хэрэгжүүлээд нэг үзээрэй.

Tie-dye будалтыг заавал салоны нөхцөлд, мэргэжилтний тусламжтайгаар хийлгэнэ гэлтгүй гэртээ ч өөрөө хийчих бүрэн боломжтой. Ийм тренд үүссэнтэй холбогдуулан брэндүүд болон хувь хүмүүс гэрийн нөхцөлд tie-dye будалт хийх зааварчилгаануудыг Instagram-д нийтэлж байгаа бөгөөд ингэхдээ спонж эсвэл бийр ашиглахыг зөвлөөд байгаа юм.

Жишээ нь Get the Gloss вебсайт tie-dye будалтын өөрсдийн хувилбарыг танилцуулсан бөгөөд бийрний тусламжтай хэрхэн гоёмсог маникюр хийж болохыг дэлгэрэнгүй харуулжээ.

Tie-dye маникюр хийх дэлгэрэнгүй зааварчилга (фото 1)

Алхам 1. Хумсны гадаргууг тэгшлэх зориулалттай суурь лакаа түрхээд хаттал нь 2-3 минут хүлээнэ. Үүний дараа маникюрийнхаа суурь өнгийг тавьж, араас нь тэрхүү өнгөө дахин нэг давхарлана.

Алхам 2. Өнгө хольж болох ямар нэгэн тавцан дээр сонгосон өнгөнүүдээсээ нэг, нэг дуслыг цуглуулна. Өнгөнүүдийг шууд дээр дээрээс нь дусааж ч болно.

Алхам 3. Бийрний тусламжтай сонгосон өнгөнүүдээ нямбай байдлаар холино. Хамгийн гол нь ингэхдээ бийрээ дугуй хөдөлгөөнөөр эргүүлж холих хэрэгтэй.

Алхам 4. Эцэст нь бэлэн болсон өнгөний миксэндээ бийрээ дүрж, хумсан дээрээ түрхэнэ.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх