Хайх

Жаргах нарны өнгө, аньсны омбре: Энэ намрын хамгийн сонирхолтой үсний өнгөнүүд

Жаргах нарны өнгө, аньсны омбре: Энэ намрын хамгийн сонирхолтой үсний өнгөнүүд

Та үсний өнгөө шинэчлэх гэж байна уу?

Text: Buro.Mongolia


Зураг:

Mushroom Blonde

Мөөгний өнгөтэй үс гэдэг нь саарал суурьтай, цайвар бор туяатай үсийг хэлнэ. Тодруулбал ямар ч шар, улбар шар туяагүй холоос бүхэлдээ сааралтаж харагдах үсийг хэлж байгаа юм. Үсээ ийм өнгөөр будуулахын тулд үсний уг хэсэгтээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Илүү бараан өнгөөр угаа будуулж доош нь омбре байдлаар цайруулан уусгах учиртай юм.

Golden Brunette

Сонгодог шоколадан өнгийн үсэн дээр алтлаг өнгийн сор тавьснаар ийм үр дүнд хүрэх боломжтой.

Cold Brew

Энэ зуны хамгийн өндөр эрэлттэй кофе буюу cold brew кофены нэрэмжит энэхүү будалт нь үсэн дээр яг л хар кофе шиг өнгөтэй харагдана. Гэхдээ уг будалтыг хийхдээ олон туяа давхарлаж нэгэн жигд өнгөнөөс зайлсхийх хэрэгтэй. Жишээ нь улаан өнгийн суурь тавих нь cold brew будалтад ашиглагддаг техник юм.

Cranberry Hair

Жимсгэнийн өнгөтэй омбре будалт сүүлийн үед улам л их үзэгдэх боллоо. Ийм будалтыг бараан суурьтай үсэн дээр хийвэл илүү тохиромжтой юм.

Citrine Blonde

Платинум блонд өнгийн оронд илүү шар туяа давамгайлах лимоны блонд өнгө энэ намар тренд байх болно.

Sunset Blend

Жаргаж буй нарыг санагдуулам олон туяа холилдон солонгорох үсний өнгийг энэ намар нил ягаан, ягаан, шүрэн өнгөнүүдээр уусган гаргаарай. Будалтыг өөрийн сонирхлын дагуу пастель эсвэл тод өнгөнүүдээр хийх боломжтой.

Ginger Beer

Шинэ төрлийн будалт биш ч дахин шинээр тренд болж байгаа өнгө юм. "Цагаан гаатай шар айраг" хэмээн нэрлэгдсэн энэ өнгийг гаргахдаа улаан өнгөө цагаан-шар өнгөтэй хослуулан зөөлөн улбар шар туяа бий болгоорой.

 

цааш үзэх