Хайх

Хаана, юу болж байна?: Монгол уран бүтээлчдийн \"Parallax\" контемпорари үзэсгэлэн

Хаана, юу болж байна?: Монгол уран бүтээлчдийн "Parallax" контемпорари үзэсгэлэн

Text: Б.Энххүслэн


Зураг: Buro.Mongolia

Жил гаруйн өмнө МN17 Арт Галерейн санаачилгаар мөн Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр “Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө” хөдөлгөөний уран бүтээлчид “Parallel” хэмээх контемпорари үзэсгэлэнгээ зохион байгуулж байсан билээ. Харин одоо тэд ээлжит контемпорари үзэсгэлэнгээ “Parallax” нэрэн дор Г.Мөнхболор, Б.Бат-Эрдэнэ, Э.Есүнгэ, Д.Дорждэрэм, Ц.Даваажаргал, Ж.Гантулга, Дима уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр танилцуулж байна.


Бид үзэсгэлэнгийн талаар “Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө” хөдөлгөөний уран бүтээлч Г.Мөнхболортой ярилцлаа. Тэрээр нэрний утгыг “Parallax гэдэг маань шинжлэх ухааны хэл ба одон орон, физик, геометрийн ухаанд хэрэглэгддэг. Харж байгаа газраасаа шалтгаалан ажиглаж буй зүйлийн байршил өөрчлөгдөх нь Parallax гэсэн үг. Тухайлбал, нэг од байлаа гэхэд тэр одыг өөр, өөр газраас харж байгаа өнцөг, тухайн өнцгийн зөрүү, гажуудлыг Parallax гэж одон оронд нэрлэдэг” хэмээн тайлбарлаж, уг нэр нь үзэсгэлэнгийн ерөнхий санааг илэрхийлж байгааг онцоллоо.

Хаана, юу болж байна?: Монгол уран бүтээлчдийн "Parallax" контемпорари үзэсгэлэн (фото 1)

Өмнө нь танилцуулсан “Parallel” үзэсгэлэнг тус тусдаа өрөөтэй томоохон талбай бүхий MN17 Арт Галерейд хийсэн бол “Parallax”-ын хувьд ханаар тусгаарлаагүй, нэг орон зайд уран бүтээлч бүрийн хандлага, цойг гаргасан ажлуудыг нэгтгэн толилуулжээ. Г.Мөнхболор уг концепцын талаар “Энэ орон зайг бид бүтээлүүдээ нэг цул болгоход ашигласан. Уран бүтээлч бүр урлаг, хүн, байгаль, хайр, эрх чөлөөг харах өөрсдийн өнцгөө ажлууддаа шингээсэн байгаа. Мөн уран бүтээлчдийг холбож байгаа нэг зүйл нь урлаг болон тэдний мөн чанар гэж бодож байна. Тэдний туршлага, замнал Хөдөлгөөн байгуулагдсанаас хойш найман жилийн хугацаанд тасралтгүй өөрчлөгдөж, шинэчлэгдсээр ирсэн бөгөөд бүгд л мөн чанарын эрэлд гарч үүнийгээ өөр өөрсдийнхөөрөө баримтжуулсан” хэмээн ярьсан билээ.

Хаана, юу болж байна?: Монгол уран бүтээлчдийн "Parallax" контемпорари үзэсгэлэн (фото 2)

“Ямарваа нэгэн үзэсгэлэн, урлагийн бүтээлийг тухайн уран бүтээлчийнх нь орон зайд очиж үзэх нь тэс өөр мэдрэмж юм. Хэзээ ч дэлгэцийн цаанаас харагдахгүй нарийн нандин зүйлс нь харагддаг. Тэр талаасаа бол зорин ирж, орон зайд нь орон гэрэл сүүдэр, дуу чимээ бүхэнтэй нь хугацааг өнгөрүүлэх нь илүү амттай байдаг” гэж Г.Мөнхболор “Parallax” үзэсгэлэнг зорин ирэх хүмүүст хандан хэлсэн юм.

Хаана, юу болж байна?: Монгол уран бүтээлчдийн "Parallax" контемпорари үзэсгэлэн (фото 3)
Хаана, юу болж байна?: Монгол уран бүтээлчдийн "Parallax" контемпорари үзэсгэлэн (фото 4)
Хаана, юу болж байна?: Монгол уран бүтээлчдийн "Parallax" контемпорари үзэсгэлэн (фото 5)

"Parallax" үзэсгэлэн ХААН Банк цамхагийн 3 давхарт байрлах уран зургийн галерейд дэлгэгдэж байгаа бөгөөд наймдугаар сарын 27-ны өдрийг хүртэл нээлттэй байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх