Хайх

Олон улсын уран зохиолын шилдгийн төлөө өрсөлдөх зургаан ном

Олон улсын уран зохиолын шилдгийн төлөө өрсөлдөх зургаан ном

Ёслол арваннэгдүгээр сарын 10-нд

Text: Ц. Усанболор


Уран зохиолын ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагналын нэг болох The Man Booker шагнал 1969 оноос хойш жил бүр зохиогдсоор ирсэн билээ. Зохиолчдын авьяас, хүүрнэл, урлагийн чансааг үнэлдэг нэр хүндтэй шагналын нэг болсон юм.

Тус арга хэмжээг Man Group корпорац 18 жилийн турш ивээн тэтгэж байсан бол 2019 оноос эхлэн тэрбумтан, зохиолч Майкл Мориц, эхнэр Харриет Хэйманы хамтаар уран зохиолын ертөнцөд ихээхэн үнэ цэнтэй шагналыг үргэлжлүүлэн ивээн тэтгэхээр болсон.

2025 оны The Man Booker шагналын шүүгчдийн бүрэлдэхүүнийг Ирландын зохиолч Родди Дойл ахалж байгаа бөгөөд түүнтэй хамт Нигерийн зохиолч Айбами Адебайо, жүжигчин, продюсер Сара Жессика Паркер, зохиолч, телевизийн хөтлөгч, шүүмжлэгч Крис Пауэр, мөн New York Times-ын зохиолч Кайли Рид нар ажиллаж байна.

Олон улсын уран зохиолын шилдгийн төлөө өрсөлдөх зургаан ном (фото 1)
Олон улсын уран зохиолын шилдгийн төлөө өрсөлдөх зургаан ном (фото 2)

Тэд нийт 153 бүтээлийг найман сарын турш уншиж, судалсны эцэст дэлхийн утга зохиолын хамгийн том шагналд өрсөлдөх зургаан бүтээлийг тодруулжээ.

Олон улсын уран зохиолын шилдгийн төлөө өрсөлдөх зургаан ном (фото 3)
Дэвид Салэй - Flesh
Олон улсын уран зохиолын шилдгийн төлөө өрсөлдөх зургаан ном (фото 4)
Эндрю Миллер - The Land in Winter
Олон улсын уран зохиолын шилдгийн төлөө өрсөлдөх зургаан ном (фото 5)
Бенжамин Марковиц - The Rest of Our Lives
Олон улсын уран зохиолын шилдгийн төлөө өрсөлдөх зургаан ном (фото 6)
Кэти Китамура - Audition
Олон улсын уран зохиолын шилдгийн төлөө өрсөлдөх зургаан ном (фото 7)
Сьюзан Чой – Flashlight
Олон улсын уран зохиолын шилдгийн төлөө өрсөлдөх зургаан ном (фото 8)
Киран Десаи - The Loneliness of Sonia and Sunny

Эцсийн шатанд шалгарсан зохиолч тус бүр 2500 фунт стерлингийн шагнал хүртэж, өөрийн бүтээлийн тусгай хэвлэлийг олон улсад хэвлүүлж уншигчдад хүрч, бүтээлээ илүү өргөн хүрээнд түгээх боломжийг хүртэнэ. Харин шагналын эзнийг ирэх арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Лондонд болох ёслолын үеэр зарлах бөгөөд тэрээр 50,000 фунт стерлингийн эзэн болох юм.

“Эдгээр зургаан өөр бүтээл тус бүр хүний амьдралын түүхийг шинэлэг өнцгөөс харуулж чадсан. Бусадтай хэрхэн зэрэгцэн орших гэж хичээх, хайрлах, дасан зохицох, бусдыг ойлгох, тэвчих, зарим нь зугтах тухай ч өгүүлдэг. Өөрөөр хэлбэл бүгд гайхалтай бичигдсэн ба бүгд хүний мөн чанарыг төгс илэрхийлсэн бүтээлүүд байсан” хэмээн зохиолч Родди Дойл онцлон хэлжээ.

Дашрамд дурдахад, The Man Booker шагналыг 2024 онд британийн зохиолч Саманта Харви Orbital романаараа хүртсэн билээ.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх