Хайх

Шинэ ном: Let's Make Some Great Art

Шинэ ном: Let's Make Some Great Art

Модель Ж.Энэрэлийн орчуулгаар

Text: Ж.Чинбат


Энэ оны хамгийн гоё, өхөөрдөм "Let's Make Some Great Art" номыг үзэсгэлэнт модель бүсгүй Ж.Энэрэл албан ёсны эрхтэйгээр орчуулж гаргалаа

Урлагийн тухай өгүүлсэн, бүх насны хүмүүс, тэр дундаа хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд зориулсан  шинэхэн ном (2015 онд) гаргаснаа модель Ж.Энэрэл өөрийн Instagram хуудсандаа нийтлэхэд нь бид шууд л маш ихээр сонирхсон юм. Тэрээр Лондонгийн 'Laurence King' хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Марион Деочарсын бүтээл "Let's Make Some Great Art" номыг албан ёсны эрхийн дагуу Монгол хэл дээр гаргалаа.

Ж.Энэрэл Хонг-Конгд моделиор ажиллаж байхдаа номын санд  анх энэхүү номыгүзсэн ба өөрөө орчуулж гаргахыг хүссэн байна. Энэ хүслийг нь дэмжсэн ээжийнхээ урамтай үгийг сонсоод номыг зохиогч болон хэвлэлийн газар руу "Надад энэ ном маш их таалагдлаа, хэрвээ би үүнийг Монголдоо орчуулж гаргавал манай хүүхдүүдэд маш том хөрөнгө оруулалт болно" гэж хандсан захидал илгээж, зөвшөөрлөө авчээ. 

Тус ном нь ADC буюу Art Directors Club-ын нэрэмжит таван удаагийн шагналтай. Номыг нээгээд үзэхэд л яагаад ийм олон шагнал гардсаныг ойлгох болно. Ном урлаг гэж юу болохыг ярихаас гадна хамгийн гол нь яаж хийдэг вэ, Ван Гог, Матисс зэрэг алдартай зураачид ямар зурлага, зураас, аргачлалаар зурдаг байсан бэ гээд өгүүлэх зүйл ихтэй. Ёстой л хүн бүр уран бүтээлч мөн гэсэн санааг батлахад туслах энэ номыг зөвхөн унших биш түүн дээр зурж, будаж, уншиж ойлгосноо хуудсан дээр тэр дороо туршиж үзэх боломжтой аж.

Ж.Энэрэлээс чамд энэ номын аль хэсэг нь өөрт чинь хамгийн их таалагдсан бэ гэж асуухад тэрээр "Ерөнхийдөө бүгд их сонирхолтой. Би өөрөө зуръя гэж бодож байгаа. Өмнөх ганц байсныгаа хайрлаад дээр нь ерөөсөө зурж чадаагүй. Жишээ нь жоохон хүүхдүүд бэхээр хурууны хээгээ гаргаж маш хөөрхөн амьтадыг амархан зурж болно. Ном нийт таван цувралтай бөгөөд хэрвээ Монголд гарсан эхний ном хүмүүст таалагдвал надад хоёрдах хурууны хээгээр зурах хичээлээр дагнасан цувралыг нь орчуулах бодол байгаа" гэлээ.

Та энэхүү номны "Мона Лизаг зураарай" гэсэн даалгавартай хэсгийн видеоноос хүүхдүүдийн зурсан зургийг үзэж, тэднээс ямар гайхалтай баригдаж, хүлэгдээгүй сэтгэлгээ гарч байгааг хараарай. Магадгүй таны хүүхэд ч өөрийнхөө үзэсгэлэнг гаргах хэмжээний зургуудаа зурчихаад нэг л өдөр таныг баярлуулж болох юм. Эсвэл хүүхэд гэлтгүй урлах дуртай, цагаа гоё өнгөрөөх хүсэлтэй хүмүүс заавал сонирхоорой.

Өөрийн гэсэн Мона Лизаг зураарай :)

Posted by Let's Make Some Great Art Mongolia on Wednesday, December 9, 2015

Урлагийн тухай, бүтээлч байхын гоё сайхныг ийм хялбархан хэрнээ өгөөжтэй байдлаар үзүүлж чадсан тус ном одоогоор 10 гаруй оронд борлуулалтаараа тэргүүлжээ. 

Монголд ч мөн адил "Let's Make Some Great Art" ном маш хурдан зарагдаж дуусна гэдэгт итгэлтэй байна. Учир нь эн бол зөвхөн ном биш таны ч юм уу, эсвэл хүүхдүүдийн тань цагаа гоё, таатай өнгөрүүлсэн дурсамж болон үлдэх биз ээ.

цааш үзэх