Хайх

2024 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

2024 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

Text: Buro.Mongolia


Лос Анжелес хотын Dolby театрт кино урлагийн салбарын шилдгүүдийг тодруулдаг 96 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн арга хэмжээг хөтлөгч, комедиан Жимми Киммел дөрөв дэх удаагаа хөтлөн явуулсан байна. 

Энэ удаагийн шагнал гардуулах ёслолд "Oppenheimer" кино нийт 13 төрөлд нэр дэвшсэнээс хамгийн чухал долоон төрөлд ялалт байгуулж гайхалтай амжилтыг тогтоолоо. Мөн 11 төрөлд өрсөлдсөн "Poor Things" кино дөрвөн шагналын эзэн болсноос гадна жүжигчин Эмма Стоун шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчнээр тодорч Оскарын тайзнаа гялалзаж чадлаа. Харин үзэгчид болон кино шүүмжлэгчдээс ихээхэн сайшаал хүртээд байсан "Killers of the Flower Moon", "Maestro", "Past Lives" бүтээлүүд харамсалтай нь наадмаас гар хоосон буцсан байна. 

Түүнчлэн "шилдэг анимейшн" төрөлд Хаяо Миязакигийн "The Boy and the Heron" бүтээл ялалт байгуулж үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөөд амжив. Найруулагч Хаяо Миязаки 2003 онд "Spirited Away" бүтээлээрээ анхны Оскарын шагналаа хүртэж байсан бол ийнхүү 21 жилийн дараа буюу 83 насандаа энэхүү хүндэт шагналыг дахин атгаж чадлаа.

Ингээд 96 дахь удаагийн Оскарын наадмын нийт ялагчидтай танилцацгаая.

Шилдэг кино

"Oppenheimer"

2024 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 1)

Шилдэг найруулагч

Кристофер Нолан, "Oppenheimer"

2024 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 2)

Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин

Киллиан Мерфи, "Oppenheimer"

2024 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 3)

Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин

Эмма Стоун, "Poor Things"

2024 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 4)

Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин

Роберт Дауни Жр., "Oppenheimer"

2024 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 5)

Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин

Да'Вайн Жой Рандолф, "The Holdovers"

2024 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 6)

Шилдэг анимейшн

“The Boy and the Heron”

2024 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 7)

Шилдэг эх зохиол

“American Fiction”

2024 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 8)

Шилдэг сэдэвчилсэн зохиол

“Anatomy of a Fall”

2024 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 9)

Шилдэг олон улсын кино

“The Zone of Interest”, Их Британи

2024 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 10)

Шилдэг дууны найруулга

“The Zone of Interest”, Тарн Виллерс, Жонни Берн

2024 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 11)

Шилдэг баримтат кино

“20 Days in Mariupol”

2024 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 12)

Шилдэг богино хэмжээний баримтат кино

“The Last Repair Shop”

2024 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 13)

Шилдэг богино хэмжээний кино

"The Wonderful Story of Henry Sugar"

Шилдэг богино хэмжээний анимейшн

“War Is Over! Inspired by the Music of John & Yoko”

2024 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 14)

Шилдэг дуу

“What Was I Made For?”, "Barbie", Марк Ронсон, Эндрю Вайатт

2024 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 15)

Шилдэг дүрсний эффект

“Godzilla Minus One”, Такаши Ямазаки, Киёоко Шибуяа, Масаки Такахаши, Тацүжи Ножима

2024 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 16)

Шилдэг нүүр хувиргалт ба үс засалт

“Poor Things”, Надиа Стейси, Марк Кульер, Жош Уэстон

2024 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 17)

Шилдэг зураг авалтын дизайн

“Poor Things”, Жеймс Прайс, Шона Хит, Зуза Михалек

2024 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 18)

Шилдэг зураг авалт

“Oppenheimer”, Хойте ван Хойтема

2024 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 19)

Шилдэг хувцас дизайн

“Poor Things”, Холли Ваддингтон

2024 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 20)

Шилдэг эвлүүлэг

“Oppenheimer”, Женнифер Лам

2024 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 21)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх