Хайх

A Very Murray Christmas инээдмийн мюзиклын трейлер гарлаа

Шинэ жилийн уур амьсгал

Text: Б.Амина


Зураг:

Netflix-ийн бүтээл Билл Мюррей, Майли Сайрус болон Жорж Клуни нарын тоглосон зул сарын баярт зориулсан инээдмийн мюзиклын бүрэн трейлер гарчээ

Найруулагч София Копполагийн найруулсан зул сарын баярын A Very Murray Christmas мюзиклын трейлер бүтнээрээ гарлаа. Трейлерт зул сарыг санагдуулах цас, дуу, бүжиг гээд бүгд багтсан байна.

Киноны гол дүрд Билл Мюррей тоглож түүнтэй хамт Майли Сайрус, Жорж Клуни, Эми Полер, Крис Рок, Рашида Жонс зэрэг одод хамтарчээ. Кино зохиолд зул сарын өмнөх орой Нью-Йоркд цасан шуурга болж харин гол дүрийн гэрт баярын үдэшлэг болж байх бөгөөд хөгжилтэй үйл явдал өрнөнө. 

Шинэ жилийн уур амьсгалыг төрүүлэх уг мюзикл арванхоёрдугаар сарын 4-нд гарахаар товлогджээ.

цааш үзэх