Хайх

Америк болон Өмнөд Солонгос улсын жүжигчдийн хамтарсан шинэ кино 2026 онд цацагдана

Америк болон Өмнөд Солонгос улсын жүжигчдийн хамтарсан шинэ кино 2026 онд цацагдана

Text: Э.Цовоо


Өмнөд Солонгосын орчин үеийн кино урлагийг дэлхийн тавцанд хөтөлсөн найруулагч На Хон Жины Hope нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кино 2026 оны зун нээлтээ хийхээр товлогджээ. Тэрээр The Wailing, The Chaser, The Yellow Sea тэргүүтэй триллер, сэтгэл зүйн айдас, нийгмийн гүн гүнзгий зөрчлийг харуулсан бүтээлүүдээрээ танигдсан бөгөөд энэ удаад олон улсын хэмжээний жүжигчдийн бүрэлдэхүүнтэй шинэхэн бүтээлээр эргэн ирж буй нь дэлхий даяарх кино сонирхогчдын анхаарлыг татаж байна.

Тодруулбал Hope киноны гол дүрүүдэд X-Men, Shame, Steve Jobs зэрэг киногоор алдартай Майкл Фассбендер, The Danish Girl, Tomb Raider киноны од Алисиа Викандер, мөн залуу жүжигчид болох Тэйлор Рассел, Камерон Бриттон нар тогложээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын кино ертөнцийн томоохон төлөөлөгчид болох Жун Хуён, Хван Жон Мин, Жо Ин Сун нар жүжигчдийн бүрэлдэхүүнд нэгдсэн нь үзэгчдийн дунд улам өндөр хүлээлт үүсгээд байгаа юм.

Hope киноны зураг авалтыг Тайландад хийсэн бөгөөд three-part trilogy буюу гурван ангитай хийгдэж байгаа гэх цуурхал олон нийтийн дунд тархаад амжжээ.

Америк болон Өмнөд Солонгос улсын жүжигчдийн хамтарсан шинэ кино 2026 онд цацагдана (фото 1)
Америк болон Өмнөд Солонгос улсын жүжигчдийн хамтарсан шинэ кино 2026 онд цацагдана (фото 2)
Америк болон Өмнөд Солонгос улсын жүжигчдийн хамтарсан шинэ кино 2026 онд цацагдана (фото 3)
Америк болон Өмнөд Солонгос улсын жүжигчдийн хамтарсан шинэ кино 2026 онд цацагдана (фото 4)
Америк болон Өмнөд Солонгос улсын жүжигчдийн хамтарсан шинэ кино 2026 онд цацагдана (фото 5)
Америк болон Өмнөд Солонгос улсын жүжигчдийн хамтарсан шинэ кино 2026 онд цацагдана (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх