Хайх

“And Just Like That” цувралын хоёрдугаар бүлгийн трейлер цацагдлаа

“And Just Like That” цувралын хоёрдугаар бүлгийн трейлер цацагдлаа

Эйдан эргэн ирэх нь батлагдлаа!

Text: Buro.Mongolia


“And Just Like That” цувралын хоёрдугаар бүлэг энэ оны зургаадугаар сард дэлгэцнээ гарахаар болжээ. Бүтээлийн нээлтээ хийх хугацаатай зэрэгцэн шинэ бүлгийн албан ёсны трейлер мөн цацагдаад байна. Трейлер дээр гарсан хэд хэдэн сонирхолтой эргэлтүүд болон Эйданы эргэн ирэлт үзэгчдийн хүлээлтийг улам бадраагаад авлаа. 

Цувралын хоёрдугаар бүлэгт Кэрри урьдын адилаар болзооны амьдралаа хамгийн сайн найз нарын хамт хоолны ширээний ард хэлэлцсээр байх болно. Мэдээж хэрэг түүний амьдрал шугамдсан мэт дардан байхгүй нь ойлгомжтой. Трейлерт харуулснаар цувралын шүтэн бишрэгчдийн хамгийн ихээр хайрлаж, өгүүлдэг Эйдан түүний амьдралд эргэн гарч ирэх нь батлагдсан бөгөөд тэдний харилцаа хэрхэн өрнөх талаар шинэ бүлгээсээ үзэх л үлдлээ.

Брэдшоугийн амьдралыг тойрсон үйл явдлаас гадна бусад дүрүүд ч мөн чамлахааргүй адал явдалтай нүүр тулах бололтой. Миранда нөхөр Стивээс салсныхаа дараа гей найз Che-тэй эхлүүлсэн хайр дурлалын харилцаагаа дараагийн шатанд аваачиж , Шарлотта, Харри нар гэр бүлийн шинэ асуудалтай тулгарах болно. Мөн Лиза Тодд Вексли, Cима Патель, Жеки Ни нар цувралын дуранд илүү их өртөж, өмнөх бүлгээсээ чухал үүрэг гүйцэтгэж болзошгүй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх