Хайх

“Харри Поттер” киноны шүтэн бишрэгчид тусгай ангид гарсан маш том алдааг илрүүлжээ

“Харри Поттер” киноны шүтэн бишрэгчид тусгай ангид гарсан маш том алдааг илрүүлжээ

Text: Buro.Mongolia


“Harry Potter and the Philosopher's Stone” кино одоогоос 20 жилийн өмнө дэлгэцнээ гарч байсан тэмдэглэлт ойг тохиолдуулан киноны уран бүтээлчид эргэн нэгдэж “Harry Potter 20th Anniversary: Return to Hogwarts” нэртэй тусгай ангийг толилуулсан билээ. Тусгай ангид дүр бүтээсэн жүжигчид, найруулагч болон продюсерууд сэтгэгдлээ хэлж, арын албанд болсон сонирхолтой үйл явдлуудын талаар ярьж, өнгөрснөө дурссан юм. Тэгвэл өндөр хүлээлт үүсгээд байсан энэхүү бүтээлийг үзсэн шүтэн бишрэгчид кино бүтээгчдийн гаргасан маш том алдааг илрүүлсэн байна. Тодруулбал, киноны эхний хэсэгт буюу 5 минут 51 секундэд Эмма Уотсоны багын зураг гардаг билээ. Тэгвэл тэрхүү зураг нь бүтээлийн гол дүрүүдийн нэг Эмма Уотсоных биш, харин жүжигчин Эмма Робертсын багын зураг байжээ. Эмма Робертс тэрхүү зургаа 2012 онд өөрийн Instagram хуудсандаа “Минни маусын чих!” гэсэн тайлбартайгаар оруулж байсан нь баталгаа болсон юм.

“Харри Поттер” киноны шүтэн бишрэгчид тусгай ангид гарсан маш том алдааг илрүүлжээ (фото 1)

Энэхүү алдааг анзаарсан хүмүүс “Warner Bros маш том алдаа хийлээ. Бүтээлийн хамгийн том одуудын нэг дээр ийм алдаа гаргана гэдэг бол байж боломгүй зүйл”, “Мөнгө биш чанар дээрээ анхаарлаа хандуулахгүй дээ…” гэх мэтээр цахим ертөнцөөр шуугиж байна. Харин уг асуудлын дагуу тусгай ангийн продюсерууд “Сайн анзаарлаа Харри Поттерын шүтэн бишрэгчид ээ! Та бүгд киноны эвлүүлгийн алдааг олж харлаа. Засвар орсон шинэ хувилбараа хүлээн авч үзээрэй” хэмээн мэдэгджээ.

“Харри Поттер” киноны шүтэн бишрэгчид тусгай ангид гарсан маш том алдааг илрүүлжээ (фото 2)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх