Хайх

Хятадын кино урлагт цойлж буй Ү Жиньян гэж хэн бэ?

Хятадын кино урлагт цойлж буй Ү Жиньян гэж хэн бэ?

Түүний тухай сонирхолтой баримтууд

Text: Э.Цовоо


Сүүлийн жилүүдэд Хятадын кино урлаг зөвхөн Ази төдийгүй дэлхий дахины үзэгчдийн анхаарлыг татах болсон билээ. Үүнтэй зэрэгцэн Хятад улсын жүжигчид ч олон улсын зах зээлд нэрээ таниулж, нөлөө бүхий байр суурь эзлэх болсон. Тэдний дундаас өвөрмөц төрх, жүжиглэх арга барилаараа онцгойрч буй нэгэн бол бидний дунд Янь Ши ордны домог буюу Story of Yanxi Palace цувралын Вэй Инлуогийн дүрээр танигдсан Ү Жиньян юм.


Ерөнхий мэдээлэл:

Нэр: Ү Жиньян

Төрсөн он, сар, өдөр: 1990.08.16 (34 настай)

Орд: Арслан

Өндөр: 165 см

Instagram: @wujinyan816

Хятадын кино урлагт цойлж буй Ү Жиньян гэж хэн бэ? (фото 1)

Гурван настайгаасаа эхэлж балетаар хичээллэжээ

Хятадын кино урлагт цойлж буй Ү Жиньян гэж хэн бэ? (фото 2)
Хятадын кино урлагт цойлж буй Ү Жиньян гэж хэн бэ? (фото 3)

Ү Жиньян нь багадаа балетын бүжигчин болох мөрөөдөлтэй нэгэн байжээ. Ийнхүү эцэг эх нь түүнийг гурван настайд нь балетын сургалтад хамруулж байсан ба 10 настайдаа Хятадын бүжгийн урлагийн хамгийн нэр хүндтэй сургууль гэгддэг Beijing Dance Academy-д элсэж байв. Гэвч Жиньян 17 настай байхдаа хөлөө хүнд бэртээж, бүжигчний замналаа орхихоос өөр аргагүйд хүрчээ.

Удалгүй тэрээр Beijing Film Academy-д жүжигчний мэргэжлээр суралцахаар болж, 2011 онд Хятадын Zijun Entertainment-тэй албан ёсоор гэрээ байгуулснаар жүжигчний гараагаа эхлүүлж байсан юм. 


Янши ордны домог киногоороо олонд танигдаж байв

Хятадын кино урлагт цойлж буй Ү Жиньян гэж хэн бэ? (фото 4)

Тэрээр гэнэн хонгор, үзэсгэлэнтэй төрхөөрөө үзэгчид болон найруулагчдын анхаарлыг татаж, карьерынхаа эхэн үед хэд хэдэн кино, цувралд дүр бүтээгээд амжсан. 

Харин түүний карьерын оргил үе нь Янь Ши ордны домог буюу Story of Yanxi Palace цувралд гол дүр бүтээснээр эхэлсэн гэж хэлж болно. Тус цуврал нь iQIYI платформ дээр 15 тэрбум гаруй удаа тоглогдож, 2018 онд дэлхий даяар хамгийн их хайгдсан телевизийн шоугаар тодорсон билээ. Тэрээр бүтээсэн дүрээрээ Хятадын томоохон кино наадмуудаас "Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин", "Шилдэг шинэ од" тэргүүтэй таван гол шагналыг өөрийн болгож байсан түүхтэй. Мөн тухайн жилдээ Жиньян Forbes сэтгүүлээс эрхлэн гаргадаг Хятадын хамгийн нөлөө бүхий 100 алдартан жагсаалтын 65-р байранд бичигдсэн бахдам амжилтыг үзүүлж байжээ.  


Олон нийтийг гайхшируулсан түүний хувийн амьдрал

Хятадын кино урлагт цойлж буй Ү Жиньян гэж хэн бэ? (фото 5)
Хятадын кино урлагт цойлж буй Ү Жиньян гэж хэн бэ? (фото 6)

Тэрээр 2024 онд Янь Ши ордны домог цувралд хамтран тоглосон жүжигчин Хун Яо-тай гэрлэлтээ батлуулсан талаараа гэнэтхэн зарлаж, олон сая шүтэн бишрэгчдээ гайхшируулаад амжсан билээ. Тэдний харилцаа нийтдээ долоон жилийн турш үргэлжилсэн бөгөөд анх тус цувралын зураг авалтын үеэр танилцаж, дотно харилцаа үүсгэсэн гэдэг. Олон жилийн турш, олны нүднээс ангид, хайр сэтгэлээ хамгаалж ирсэн хосууд ийнхүү гэнэтхэн гэрлэж буй талаараа зарласан нь нийгмийн сүлжээнд тун хүчтэй шуугиан дэгдээж байв. 

Мөн тус мэдээлэл гарсны дараахан Ү Жиньянийг бие давхар болсон гэх цуурхал тархсан ч хосууд албан ёсны тайлбар өгөөгүй юм. 


Тэрээр найрсаг, эелдэг зангаараа алдартай

Хятадын кино урлагт цойлж буй Ү Жиньян гэж хэн бэ? (фото 7)
Хятадын кино урлагт цойлж буй Ү Жиньян гэж хэн бэ? (фото 8)

Жиньян даруу төлөв, эелдэг зангаараа салбартаа төдийгүй шүтэн бишрэгчдийнхээ дунд алдартай. Хамтран ажилласан уран бүтээлчид нь түүнийг “даруухан хэр нь сайхан сэтгэлтэй хүн” хэмээн үнэлдэг бол шүтэн бишрэгчид нь "газарт буусан сахиусан тэнгэр" хэмээн хочилдог.

Тодруулбал, Жиньян Weibo (Хятадын олон нийтийн сүлжээний платформ) дээр шүтэн бишрэгчдийнхээ үлдээсэн сэтгэгдэл бүрийг анхааралтай уншиж, аль болох өөрийн биеэр хариу үлдээхийг хичээдэг гэнэ.


Түүний сүүлийн үеийн уран бүтээлүүд

Хятадын кино урлагт цойлж буй Ү Жиньян гэж хэн бэ? (фото 9)

Тэрээр хамгийн сүүлд Youku кино платформын бүтээл болох The Double буюу Тавилан цувралд тоглосон билээ. Тус цувралд Ү Жиньян хоёр өөр зан ааш, хувь тавилантай эмэгтэйн дүрийг тун чадварлагаар бүтээж, өөрийгөө дахин нэг удаа батлан харуулсан гэж хэлж болно. Мөн Тавилан цуврал нь Youku платформ дээр нээлтээ хийсэн эхний гурав хоногтоо "heat index" буюу үзэлтийн тоогоороо 10,000 оноонд хүрсэн төдийгүй түүхэн драм сонирхогчдын заавал үзэх бүтээлүүдийн нэг хэмээн нэрлэгдээд буй юм. 

Дашрамд дурдахад, Тавилан цуврал нь яг одоо Монголд албан ёсны эрхтэйгээр цацагдаж байгаа ба Монгол орчуулгатайгаар LookTV платформын Хятад цэсээс үзэх боломжтой. Мөн Хятадын сүүлийн үеийн хит бүтээлүүд болох Миний сайн найзын түүх, Нууцлаг гэр бүл зэрэг олон сонирхолтой цувралууд тус цэсэд нэмэгджээ.

Хятадын кино урлагт цойлж буй Ү Жиньян гэж хэн бэ? (фото 10)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх