Хайх

Майли Сайрус Вуди Аллены анхны цувралд тогложээ

Майли Сайрус Вуди Аллены анхны цувралд тогложээ

Найруулагчийн хамт

Text: Б.Амина


Зураг:

Amazon Prime-д зориулан бүтээсэн Вуди Аллены зургаан ангит цувралд Майли Сайрус болон найруулагч, жүжигчин Вуди Аллен өөрөө ч мөн тоглосон нь тодорхой боллоо

Майли Сайрус дэлгэцийн бүтээлд тоглосон нь анхны удаа биш билээ. Түүний карьерын гараа анх телевизээс эхэлж байлаа. Тэрбээр Hannah Montana инээдмийн, мюзикл цувралд Майли гэх жирийн нэг сурагч охин боловч мөн нөгөө талаар Ханна Монтана гэх нэрээр амжилтанд хүрсэн дуучин охины дүрийг бүтээсэн. Майли Сайрус өөрийн Instagram хуудсандаа Вуди Аллены шинэхэн 1960-аад оныг харуулсан цуврал кинонд найруулагч болон Элейн Мейтэй хамт тоглосон талаараа нийтлэсэн байна.

Amazon Prime-д зориулан бүтээсэн энэхүү цувралд юу гарах нь Amazon-ы хувьд ч нууц хэвээр байгаа юм. Вуди Аллен бидэнтэй хийсэн ярилцлагадаа ч энэ талаар дурдаж байлаа. Тэрбээр шинэ бүтээлийнхээ талаар "Олон ангит кинонууд миний хийдэг ажил биш! Би тэднийг хийх байтугай, үздэггүй юм. Гэтэл тэд утасдахаа зогсоосонгүй. Хоёр жил гаруй миний гэрээний нөхцлийг сайжруулан утасдаад байлаа. Хэсэг хугацааны дараа тэд надад бүрэн эрх чөлөө өгч, дуртай улс, дуртай хотдоо ямар ч төрлөөр, ямар ч стилиэр хамаагүй зургаа авах, цаг хугацааг нь би өөрөө тогтоох эрх өгдөг юм байна. Олон ангит киног дэлгэцнээ гартал тэд юу ч мэдэхгүй байж чадна гэдгээ хэлэв. Түүгээр ч барахгүй зургаан мини киноныхоо төлөө тэд миний шан хөлсийг нэмлээ. Санал ихээхэн сонирхолтой болоод би түүнээс татгалзаж чадаагүй юм. Харин энэ тийм ч амар биш, ер нь маш хүнд ажил юм байна! Би өөрийгөө хэт үнэлсэн байв. Энэ зургаан ангийн зураглал надад маш их ачаа болсон юм. Аз болоход ажил дууссан" гэж ярьсан юм.

цааш үзэх