Хайх

Netflix-ийн жүжигчид “Covid-19”-ийн эсрэг вакцин хийлгэсэн байх шаардлагатай

Netflix-ийн жүжигчид “Covid-19”-ийн эсрэг вакцин хийлгэсэн байх шаардлагатай

Text: Buro.Mongolia


Netflix тавцан зураг авалтын талбай дээр хоорондоо байнгын холбоотой ажиллах жүжигчдэд болон зураг авалтын багийн бүх ажилчдад “Covid-19”-ийн эсрэг вакцинжуулалтад заавал хамрагдах шаардлага тавих болно. Харин эрүүл мэндийн шалтгаанаар эсвэл тухайн хүний шашны итгэл үнэмшлийн дагуу дархлаажуулалтад хамрагдахгүй байж болох юм. Түүнчлэн энэхүү шаардлага нь одоо хийгдэж байгаа цуврал болон кинонд нөлөөлөхгүй билээ.

Netflix мөн кино, телевизийн продюсеруудын холбоо, АНУ-ын дэлгэцийн жүжигчдийн болон радио уран бүтээлчдийн холбоо (SAG -AFTRA), үйлдвэрчний эвлэлүүд болон бусад салбарын байгууллагуудтай уг шинэ шаардлагыг хэлэлцжээ.

Netflix тавцан нь ийм шийдвэр гаргасан Холливүүдийн анхны студи бөгөөд коронавирусийн дельта хувилбар АНУ-д тархсаны улмаас ийнхүү вакцинд хамрагдах шаардлагыг ажилчдадаа тавьсан нь энэ юм.

Бид өмнө нь “Covid-19”-ийн эсрэг вакцин хийлгэхээс өмнө анхаарах зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байсныг та энд дарж ахин нэг удаа сонирхоно уу. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх