Хайх

Сара Жессика Паркерын тоглосон шинэ олон ангит киноны трейлер

Тэр эргэн ирлээ!

Text: Buro.Mongolia


Зураг:

HBO телевиз цоо шинэ төсөл эхлүүлсэн бөгөөд энэхүү олон ангит киноны гол дүрийг Сара Жессика Паркер бүтээжээ

Жүжигчин Сара Жессика Паркер маш удаан хугацааны завсарлага авсны эцэст ("Sex and the City" цувралын сүүлийн улирлаас хойш 12 жил өнгөрсөн) тэрээр HBO телевизэд эргэн ирж байна. Тэрээр энэ удаа Фрэнсис нэртэй бүсгүйн дүрд тоглох бөгөөд тэр нөхрөөсөө салж, бүх зүйлийг шинээр эхлэхээр шийднэ. Гэвч тэдний салалт Фрэнсисийн төсөөлсөн шиг хурдан бөгөөд хялбар байхгүй л болов уу. Энэхүү шинэ инээдмийн цувралын үйл явдал Нью-Йорк хотод өрнөх болно. Харин Фрэнсисийн нөхрийн дүрийг Томас Хейден Черч бүтээжээ. HBO телевизийн тодорхойлсноор бол энэ цуврал нь "маш, бүр маш удаан үргэлжлэх салалтын тухай өгүүлнэ" гэнэ. Сара Жессика Паркерыг нөхрөөсөө хэрхэн салахыг энэ намар харж болох юм.

цааш үзэх