Хайх

“Ahsoka” цуврал нээлтээ хийлээ

“Ahsoka” цуврал нээлтээ хийлээ

Text: Buro.Mongolia


Үзэгчдийн хайртай бүтээлүүдийн нэг болох “Star Wars”-ийн Асока Тано дүр дээр суурилсан “Ahsoka” нэртэй найман ангит цуврал Disney+ платформоор цацагдлаа. Одоогоор эхний хоёр анги гарсан байгаа ба долоо хоног бүрийн мягмар гарагт нэг шинэ анги нэмэгдэх аж.

Асока Тано нь 2008 онд “Star Wars: The Clone Wars” хэмээх анимэйшн цуврал дээр анх гарч ирж байжээ. Харин 2020 онд жүжигчин Розарио Доусон Star Wars-ийн франчайз бүтээл болох “The Mandalorian” дээр Асокагийн дүрийг амилуулж өгсөн ба хүмүүс дүрийн сонголтод үнэхээр ам сайтай байсан гэнэ. Учир нь Розарио Доусон 2017 онд Асокагийн дүрийг бүтээхийг хүсдэг гэдгээ цухас дурдаж байсан төдийгүй Star Wars-ийн шүтэн бишрэгчид хүртэл Розариог яг тохирно гэж боддогоо илэрхийлж байж. Удалгүй Асокагийн тухай тусад нь цуврал хийх талаар мэдээлэл цацагдахад Розарио Доусон гол дүрд тоглох нь тодорхой болсон юм. Мөн "Ahsoka" цувралд Их адмирал Трауний дүрд жүжигчин Ларс Миккелсен, Сабин Врений дүрд жүжигчин Наташа Лю Бордизо, ахмад Энохийн дүрд Вес Чатам нар тогложээ.

Тус цуврал нь дан ганц Асокагийн тухай бус анимэйшн бүтээлийнхээ үргэлжлэл түүхийг өгүүлэх гэнэ. Үйл явдалд галактикийн эзэнт гүрэн мөхөж, Жедайн ёс жаяг нуран унаж, галактикт аюул нүүрлэх ба хуучин Жедайн баатар Асока Тано эргэн ирж хэргийг мөрдөж буй талаар гарах ажээ.

Сонирхуулан хэлэхэд үзэгчдийн хамгийн дуртай дүрүүдийн нэг болох Анакин Скайуокер (Хэйден Кристенсен) эргэн ирж байгаа гэнэ. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх