Хайх

Netflix-ийн “Love, Death & Robots” цувралын гуравдугаар улирал ирэх сард нээлтээ хийнэ

Netflix-ийн “Love, Death & Robots” цувралын гуравдугаар улирал ирэх сард нээлтээ хийнэ

Биднийг ямар түүхүүд хүлээж байгаа бол?

Text: Buro.Mongolia


Анги бүр нь өөр түүхийг өгүүлдэг Netflix-ийн хамгийн өвөрмөц, сонирхолтой анимейшн цуврал “Love, Death & Robots” ирэх тавдугаар сарын 20-ны Баасан гарагт шинэ улирлаараа эргэн ирэхээр болжээ. Хамгийн анх 2019 онд эхний бүлгээ 18 ангитайгаар цацаж байсан уг цуврал зохиол болон дүрслэлээрээ кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Удахгүй цацагдах гэж буй гуравдугаар улирал нийт найман ангиас бүтэх бөгөөд ерөнхий продюсер Тим Миллар “Дөрөвдүгээр улирлыг эхлүүлэх хангалттай их санаанууд байгаа” хэмээн IGN сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан нь бүр ч олон улирал гарна гэсэн найдлагыг төрүүлээд байгаа юм. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх