Хайх

Стивен Спилбергийн The BFG киноны трейлер гарлаа

Шинэ үлгэр

Text: Б.Амина


Зураг:

Disney компани Роальд Далийн "The BFG" хүүхдийн зохиолоор хийсэн дэлгэцийн бүтээлийн анхны трейлерийг дэлгэлээ

"The BFG" хүүхдийн шинэ киноны найруулагчаар Оскарын шагналт (нэг бус удаагийн) Стивен Спилберг ажилласан нь Disney компанитай хамтарсан анхны бүтээл болж байгаа юм. Роальд Далийн ийм нэртэй хүүхдийн зохиол 1982 онд гарсан бөгөөд Ponyo, Kundun кинонуудын зургийн дарга Мелисса Мэтисон шинэчлэн найруулжээ.

Киноны үйл явдалд Софи охин хүүхдүүдийн зүүдийг манагч аварга хүнтэй уулзсан тухай гарна. Эртний мухар сүсэг болох, хүүхдүүдийн айдсыг төрүүлэгч тэр нэгэн охиныг өөрийн улс руу авч оддог байна. Харин тэрхүү газарт цорын ганц сайхан сэтгэлт байсан нь өнөөх аварга хүн байх болно.

Шинэхэн кино ирэх жилийн долдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ.

цааш үзэх