Хайх

Таргариен удмын тухай өгүүлэх \"House of the Dragon\" цувралын анхны тизер цацагдлаа

Таргариен удмын тухай өгүүлэх "House of the Dragon" цувралын анхны тизер цацагдлаа

"Game of Thrones"-ын приквел цуврал 2022 онд олны хүртээл болно

Text: Buro.Mongolia


HBO Max стриминг платформын YouTube хуудсан дээр олны дунд өндөр хүлээлттэй байгаа "House of the Dragon" цувралын албан ёсны тизер бичлэг цацагджээ. Таргариен удмын гарал үүсэл болон сэргэн мандалтыг харуулсан тус приквел цуврал нийт 10 ангиас бүрдэх бөгөөд ирэх жил буюу 2022 онд гарахаар товлогдсон байна. Энэхүү цуврал нь Жорж Р.Р. Мартины "Fire and Blood" номоос сэдэвлэн бүтээгдсэн ба үйл явдал нь "Game of Thrones" цувралын адал явдлаас 200 жилийн өмнө өрнөх юм.

Гол дүрүүдэд Пэдди Консидайн ( I Визерис Таргариен хаан), Эмма Д’Арси (Рейнира Таргариен гүнж), Мэтт Смит (Деймон Таргариен), Рис Иванс (Отто Хайтауэр), Оливия Кук (Алисенте Хайтауэр) нар тоглосон байна. Мөн цувралын кино зохиол дээр "Colony", "Rampage" зэрэг бүтээлүүдээрээ алдаршсан Райан Кондал ажилласан бол зарим ангийг Мигель Сапочник найруулжээ.

Сонирхуулахад, Жорж Р.Р. Мартины хэлснээр "Game of Thrones"-ын номын төгсгөл цувралынхаас өөр байх билээ. Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх