Хайх

Таргариен удмын тухай өгүүлэх \"Game of Thrones\"-ын приквел цуврал хэзээ гарах нь тодорхой боллоо

Таргариен удмын тухай өгүүлэх "Game of Thrones"-ын приквел цуврал хэзээ гарах нь тодорхой боллоо

Нийт 10 ангиас бүрдэх "House of the Dragon" цувралыг Мигель Сапочник найруулна

Text: Buro.Mongolia


Таргариен удмын тухай өгүүлэх "Game of Thrones" цувралын спин-офф гарах болсон талаар бид өмнө нь мэдэгдэж байсан. Тэгвэл HBO телевизийн хөтөлбөр хариуцсан захирал Кейси Блойс Таргариен удмын гарал үүсэл болон сэргэн мандалтыг харуулсан "House of the Dragon" нэртэй приквел цуврал ойролцоогоор 2022 онд гарна хэмээн баримжаалж хэлсэн байна.

Уг цувралыг Жорж Р.Р. Мартины 2018 онд гаргасан "Fire & Blood" номоос сэдэвлэн бүтээх юм. Harper's Bazaar сэтгүүлийн мэдээллэснээр цуврал нийт 10 ангиас бүрдэх бөгөөд үйл явдал нь "Game of Thrones"-ын адал явдлаас 300 жилийн өмнө өрнөнө гэжээ. Харин найруулагчаар "Game of Thrones" цувралын тав ба зургаадугаар улирлын хэд, хэдэн ангийг бүтээж байсан Мигель Сапочник ажиллахаар болсон байна.

Дашрамд дурдахад жүжигчин Наоми Уоттс тоглож, Вестеросын Алтан үе ба цагаан үхдэлүүдийн гарал үүслийн тухай өгүүлэх байсан "The Long Night" хэмээн нэрлэгдсэн спин-офф цуврал бүтээгдэх гэж байсан ч HBO суваг энэхүү төслийг цуцалснаа албан ёсоор мэдэгдсэн билээ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх