Хайх

Таргариен удмын тухай өгүүлэх \"House of the Dragon\" цуврал анхны жүжигчнээ сонголоо

Таргариен удмын тухай өгүүлэх "House of the Dragon" цуврал анхны жүжигчнээ сонголоо

"Game of Thrones" цувралын спин-офф

Text: Buro.Mongolia


Зураг:

Таргариен удмын тухай өгүүлэх "Game of Thrones" цувралын спин-офф гарах болсон талаар бид өмнө нь мэдэгдэж байсан билээ. Тэгвэл "House of the Dragon" нэртэй HBO телевизийн энэхүү цувралын продюсерууд анхны гол дүрийн жүжигчнээ сонгожээ.

Тодруулбал "The Outsider", "Peaky Blinders", "Hot Fuzz" зэрэг кинонуудад тоглож байсан Английн жүжигчин Пэдди Консидайн I Визерис Таргариен хааны дүрийг бүтээхээр болсон байна. I Визерис Таргариен хаан нь Жейехерис Таргариены залгамжлагч бөгөөд сайхан сэтгэлтэй, сайн хүн гэж Жорж Р.Р. Мартины алдарт номонд дүрслэгдсэн байдаг. Гэхдээ сайн хүмүүс үргэлж сайн хаан болдоггүйг бид "Game of Thrones" цувралаас хангалттай харсан билээ.

Таргариен удмын тухай өгүүлэх "House of the Dragon" цуврал анхны жүжигчнээ сонголоо (фото 1)

"House of the Dragon" приквел цуврал нь Жорж Р.Р. Мартины "Fire and Blood" номоос сэдэвлэн бүтээгдэж байгаа ба "Game of Thrones" цувралд гардаг үйл явдлаас 300 жилийн өмнөх түүхийг өгүүлэх болно.

Мөн цувралын кино зохиол дээр "Colony", "Rampage" зэрэг бүтээлүүдээрээ алдартай Райан Кондал ажиллах бол зарим ангийг Мигель Сапочник (GOT-ын "Battle of the Bastards", "The Long Night", "The Bells" зэрэг томоохон тулаантай ангиудыг бүтээсэн найруулагч) хариуцах нь тодорхой болоод байгаа юм.

"House of the Dragon" цуврал ойролцоогоор 2022 онд гарна гэдгийг HBO телевизийн хөтөлбөр хариуцсан захирал Кейси Блойс мэдэгджээ.

"Game of Thrones" (Хаан ширээний тоглоом) цувралын эх зохиол болох "Гал Мөсний Дуун"-г зохиосон алдарт зохиолч Жорж Р.Р. Мартин номоо яагаад одоо хүртэл төгсгөхгүй байгаа талаар эндээс уншаарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх