Хайх

\"Цасан цагаан ба долоон одой\" анимейшныг дахин бүтээнэ

"Цасан цагаан ба долоон одой" анимейшныг дахин бүтээнэ

Гол дүрд хэн сонгогдсон бэ?

Text: Buro.Mongolia


Disney бас нэгэн анимейшнээ кино болгон гаргах гэж байна. Тодруулбал, "Snow White and the Seven Dwarfs" буюу "Цасан цагаан ба долоон одой" хүүхэлдэйн киног дахин бүтээж зураг авалтыг 2022 онд эхлэхээр төлөвлөжээ. Шүтэн бишрэгчид шинэхэн киногоо хүлээж байх зуур Disney гол дүрийнхээ жүжигчнийг сонгосон байна. Цасан цагааны дүрд Латин-Америк гаралтай жүжигчин, дуучин, youtuber Рейчел Зеглэр тоглохоор болжээ. "Рейчелийн дуу хоолой бол түүний авьяасын зөвхөн нэг хэсэг нь билээ. Түүний хүч, ухаан болон эерэг хандлага нь 'Snow White and the Seven Dwarfs' үлгэрт гардаг гол чанарууд юм" хэмээн киноны найруулагч Марк Уэбб онцолсон байна.

Түүнчлэн 1938 онд үзэгчдийн хүртээл болж байсан тус хүүхэлдэйн киноны мюзикл хэсгийг шинэ хувилбар дээр илүү дэлгэрэнгүй харуулах бөгөөд дууны найруулагчаар "La La Land" бүтээлийн Бенж Пасек болон Жастин Пол нар ажиллахаар болжээ.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх