Хайх

The Intern киноны Солонгос хувилбарт тоглох жүжигчид зарлагдлаа

The Intern киноны Солонгос хувилбарт тоглох жүжигчид зарлагдлаа

Text: Э.Цовоо


Анх 2015 онд үзэгчдийн хүртээл болж, олон улсын хэмжээнд томоохон амжилт олсон Холливүүдийн The Intern киноны Солонгос хувилбар хийгдэхээр болсон билээ. Киноны эх хувилбарын гол дүрүүдийг Роберт Де Ниро болон Энн Хэтэуэй нар бүтээсэн ба үйл явдалд 30-аад насны амжилттай яваа гүйцэтгэх захирал бүсгүй болон 70 настай дадлагажигч хоёрын хооронд үүсэх халуун дулаан, хөгжилтэй, ухаарал төрүүлэм түүхийг өгүүлдэг.

The Intern киноны Солонгос хувилбарт тоглох жүжигчид зарлагдлаа (фото 1)

Тэгвэл уг бүтээлийн Солонгос хувилбарт жүжигчин Чой Миншиг болон Хан Сухи нар тоглохоор болсон талаар БНСУ-ын Кино урлагийн зөвлөл албан ёсоор мэдэгджээ.

The Intern киноны Солонгос хувилбарт тоглох жүжигчид зарлагдлаа (фото 2)
Хан Сухи
The Intern киноны Солонгос хувилбарт тоглох жүжигчид зарлагдлаа (фото 3)
Чой Миншиг

Тодруулбал Oldboy, I Saw The Devil, Exhuma зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдээрээ танигдсан Өмнөд Солонгосын домогт жүжигчин Чой Миншиг энэхүү кинонд амьдралын баялаг туршлагатай, намуухан зан төрхөөрөө эргэн тойрныхондоо урам зориг өгдөг ахмад дадлагажигчийн дүрийг бүтээнэ. Харин My Name, Gyeongseong Creature цувралын од Хан Сухи технологийн салбарт өөрийн хүчээр амжилтад хүрсэн, шийдэмгий, ухаалаг бүсгүйн дүрд хувирах юм.

Киноны зураг авалт ирэх есдүгээр сард эхлэх бөгөөд 2026 онд үзэгчдийн хүртээл болохоор товлогдоод байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх