Наймдугаар сарын зурхай: Өөрчлөлт, шинэчлэлтээр дүүрэн сар тохиож байна
Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2025 оны наймдугаар сарын дэлгэрэнгүй зурхайтай танилцана уу.
ХОНЬ

Наймдугаар сард харилцаа холбоо дээрээ сайтар анхаарч, бусадтай маргалдахаас зайлсхийгээрэй. Наймдугаар сарын 9-нд шинэ сар хумхын ордод гарснаар та хүмүүсийг илүү сайн таньж мэдэж улмаар хэн таны найз, хэн таны дайсан гэдгийг олж харах болно.
Цаашлаад 11-ний өдөр Буд гараг урагшлах хөдөлгөөн хийнэ. Энэ үеэр үр хүүхэдтэй хонины ордныхон хүүхдэдээ илүү их цаг зарцуулж, ярилцаж, ойлголцох хэрэгтэй. Харин ганц бие хүмүүсийн хувьд өмнө нь болзож, үерхэж байсан хүмүүс эргэн амьдралд тань гарч ирэх хандлагатай байна. Наймдугаар сарын 22-ны өдөр нар охины орд руу ирснээр ажил үйлс, мөнгө санхүү, эрүүл мэнддээ сайтар анхаарал хандуулах хэрэгтэй.
ҮХЭР

Наймдугаар сард үхрийн ордныхон тулгараад буй саад, асуудлуудаа амжилттай даван туулж чадна. Харин энэ сарын 9-ний өдөр бүтэн сар хумхын ордод гарснаар ажил карьер дээрээ зоригтой алхам хийж чадвал томоохон боломжийг олж харах болно. Цаашлаад наймдугаар сарын 11-ний өдөр Буд гараг урагшлах хөдөлгөөн хийхэд орон байр, газар худалдан авах, зарах зэрэг үйл хэрэг идэвхтэй болж ирнэ.
Сарын дундад ажил карьер, санхүүтэй холбоотой асуудлууд хялбархан шийдэгдэж эхлэх боловч орлого зарлагаа сайтар тооцоолоорой. Наймдугаар сарын 22-нд нар байршлаа сольж охины орд руу ирэхэд өөрийгөө шинээр нээж, олох боломжтой.
ИХЭР

Наймдугаар сарын 9-нд сар битүү болсноор ихрийн ордныхон шинэ, таатай өөрчлөлтүүдийг мэдэрч эхэлнэ. Тухайлбал амьдралын зорилго тэмүүлэл нэмэгдэж, бүхнийг илүү гэгээлгээр харж, мэдэрнэ.
Сарын дундад Буд гараг урагшлах хөдөлгөөн хийхэд хүнтэй үл ойлголцох, маргалдахаас зайлсхийгээрэй. Мөн зөн совин тань идэвхтэй болж, зүүд нойроороо дамжуулан олон хэрэгтэй мэдээллүүдийг олж авах ба холын газраас сайн мэдээ дуулна. Сарын 23-нд шинэ сар охины ордод гарах үеэр гадаад орныг зорих, орон байраа солих зэрэг үйл явдлуудад таатай. Сарын сүүлээр Сугар гараг арслангийн ордод орсноор гэр бүлийн харилцаа илүү сайжирч эхэлнэ. Шинэ газар руу нүүж, орон байраа сольсон тохиолдолд хөршүүд тань маш таатай хүлээж авах болно.
МЭЛХИЙ

Наймдугаар сарын эхээр үр хүүхэдтэй холбоотой зүйлс анхаарлын төвд орж ирнэ. Сарын 6-ны өдөр Ангараг гараг жинлүүрийн ордод шилжих хөдөлгөөн хийснээр галаас шалтгаалсан осол бэртэл гарах эрсдэл өндөр тул анхаарал болгоомжтой байхыг хичээгээрэй. Мөн гэр бүлийн дотоод уур амьсгалдаа илүү анхаарал хандуулж, хэрүүл тэмцлээс хол бай. 9-ний өдөр бүтэн сар хумхын ордод гарснаар өв хөрөнгө, үл хөдлөх, санхүүтэй холбоотой асуудлууд хялбархан шийдэгдэж эхэлнэ. Мөн хэн нэгэнтэй үл ойлголцсон байсан бол энэ үеэр та засаж залруулахыг хичээгээрэй.
Сарын сүүлээр шинэ сар охины ордод гарснаар хувиараа бизнес эрхэлдэг хүмүүст олон таатай боломж тохиох болно. Мөн Сугар гараг арслангийн ордод гарах үе тул санхүү тань дээшилж, ашиг орлогын үүд хаалга нээгдэнэ.
АРСЛАН

Ангараг гараг жинлүүрийн ордод ирснээр ажил карьер дээр тань гайхалтай боломжууд гарч ирэх ба энэ хэрээрээ бичиг цаасны ажлууд ихсэх магадлалтай. Энэ сард ах дүүс, хамаатан садантайгаа эвтэй байж, үл ойлголцохоос зайлсхийгээрэй. Наймдугаар сарын 9-ний өдөр бүтэн сар гарах үеэр амьдралд тань сөргөөр нөлөөлдөг хүмүүсийг тавьж явуулах шаардлагатай тулгарах болно.
Сарын дундад Буд гараг урагшлах хөдөлгөөний үеэр олон хүнтэй уулзах, гэрээ байгуулах, ирээдүйн төлөвлөгөөгөө гаргах зэрэг үйл хэрэгт нэн таатай. Харин 22-нд нар байршлаа сольж охины орд руу орох үеэр гэр бүл, орон байртай холбоотой зүйлс дээрээ илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Сарын сүүлээр өөртөө цаг гаргах, гоо сайхандаа анхаарах, дуртай зүйлсээ худалдан авах зэргээр өөрийгөө баярлуулаарай.
ОХИН

Наймдугаар сарын 9-ний өдөр бүтэн сар хумхын ордод гарснаар ажил төрөл, мөнгө санхүү, хувийн амьдрал тань яг ямар замаар, яаж яваад байгааг олж харж, үүсээд байсан асуудлуудаа хялбархан даван туулж чадна. Ажлын байран дээр саад, бэрхшээл асуудал үүсгэж байсан хүмүүсийг та таниж мэдэх болно. Сарын дунд үеэр та хол газраас сайн мэдээ сонсох, хаясан гээсэн зүйлсээ эргүүлэн олох боломжтой бөгөөд ажил карьер дээрээ томоохон өөрчлөлт хийж чадна.
Сарын сүүлээр нар охины ордод орсноор зорилго, эрч хүч тань нэмэгдэж, олон ажлыг зэрэг төлөвлөх болно. Хэрэггүй зүйлс худалдан авахаас болгоомжилж, орлого зарлагаа сайтар тооцоолоорой.
ЖИНЛҮҮР

Наймдугаар сард жинлүүрийн ордныхны ажил төрөл, харилцаа холбоо гээд бүхий л зүйлс маш таатай байх болно. Эрч хүч тань нэмэгдэх боловч энэ үеэр өөртөө хэт бардаж, бусадтай маргахаас зайлсхий. Наймдугаар сард та өөрийнхөө зан араншинд сайтар анхаарч, илүү төлөв, төвшин зан чанарт суралцах хэрэгтэй.
Харин бүтэн сар гарах үеэр үр хүүхэд, гэр бүлтэй холбоотой зүйлс анхаарлын төвд орж ирнэ. Энэ үеэр ажил амьдралаа зэрэгцүүлж, тэнцвэртэй байлгахыг хичээгээрэй. Мөн үүсээд байсан үл ойлголцлууд засагдаж, улмаар ажил карьер дээр олон сайхан боломжууд нээгдэнэ. Сарын сүүлээр сэтгэл санаа тань бага зэрэг тогтворгүй байвал яарч шийдвэр бүү гаргаарай. Энэ сард та ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулахдаа илүү анхаараарай.
ХИЛЭНЦ

Таныг удирддаг гараг болох Ангараг гараг наймдугаар сарын 6-нд байршлаа солино. Ингэснээр та бага зэрэг эрч хүч, энергиэ алдах учир хэт яарсан шийдвэр гаргах хэрэггүй. Сайтар амарч эрч хүчээ нөхөөрэй. Цаашлаад 9-ний өдөр бүтэн сар хумхын ордод гарснаар орон байр, гэр бүлтэй холбоотой зүйлс анхаарлын төвд орж ирнэ.
Сарын дундад нар охины ордод орсноор харилцаа холбоо гээд бүхий л зүйл тань идэвхтэй болж ирэх төдийгүй удаан хугацаанд бодож ирсэн мөрөөдөл, зорилго тань биелэх болно. Сарын сүүлээр бичиг цаастай холбоотой амжуулах олон ажил гарч ирэх учир ажлаа сайтар төлөвлөөрэй.
НУМ

Наймдугаар сарын 6-нд Ангараг гараг байршлаа солиход та илүү амбицтай болж, найз нөхдийн хүрээлэл тань шинэчлэгдэнэ. Харин бүтэн сар хумхын ордод гарах үеэр зөн совиндоо итгэж чадвал зөв шийдвэрүүд гаргаж чадна.
Наймдугаар сарын 11-нд Буд гараг урагшлах хөдөлгөөн хийснээр бичиг цаас, ажил төрөлтэй холбоотой асуудлууд аажмаар шийдэгдэнэ. Мөн та энэ үеэр аз туршсан үйлдэл хийвэл үр дүнгээ өгөх өндөр магадлалтай байна. Сарын дундад ажлын санал хүлээж авах, санхүүгийн өөр эх үүсвэртэй болох зэрэг эерэг үйл явдлууд танд тохиолдоно. Сарын сүүлээр Сугар гараг арслангийн ордод орсноос та илүү эрх чөлөөтэй байхыг эрмэлзэх учир гэр бүлээрээ аялах, зугаалах, холын орныг зорих зэрэг үйл хэрэгт таатай.
МАТАР

Наймдугаар сард матрын ордныхон бусадтай хэрэлдэж, муудалцахаас аль болох зайлсхийж, үг яриагаа цэгнэвэл зохистой. Нөгөөтээгүүр санхүүгээ сайтар төлөвлөж, орлого зарлагаа тооцоолоорой.
Сарын дундад гэр бүл, ажил карьер дээр үүсээд байсан асуудлууд аажмаар шийдэгдэж, гайхалтай боломжууд танд тохиож эхэлнэ. Мөн гэр бүл, эцэг эхтэй холбоотой асуудлуудаа эерэг байдлаар хүлээж аваарай. Сарын сүүлээр сүсэг бишрэл, итгэл үнэмшил тань нэмэгдэх учир зоригтой, аз туршсан үйлдэл хийхэд буруудахгүй.
ХУМХ

Наймдугаар сарын 9-ний өдөр хумхын ордод буюу таны ордод бүтэн сар гарна. Ингэснээр таны амьдралд саад болдог, хойш татдаг хүмүүсийг амьдралаасаа явуулах боломж үүснэ.
Наймдугаар сарын 11-нд харилцаа холбоо, мөнгө санхүү, гэр бүл гээд бүхий л зүйлс дээр эерэг энерги үүсэх бөгөөд тулгараад байсан асуудлууд тань аажмаар шийдэгдэнэ. Сарын дундад нар байршлаа сольж охины ордод ирснээр бодол санаанд тань өөрчлөлт үүсэж, амьдралыг арай өөр талаас нь харж эхэлнэ. Ийм дотоод мэдрэмж ихэссэн үеэр ирээдүйгээ төлөвлөж, санхүүгийн асуудлуудаа цэгцлэх хэрэгтэй. Сарын сүүлээр эрүүл мэнддээ түлхүү анхаарч, дасгал хөдөлгөөнөөр хичээллээрэй.
ЗАГАС

Наймдугаар сарын 6-ны өдөр Ангараг гараг жинлүүрийн ордод шилжих ба үеэр загасны ордныхны хайр дурлал, бэлгийн харилцаа идэвхтэй болж ирнэ. Эрч хүч, энергиэ нөхөж, стресс бухимдлаа зөв удирдах хэрэгтэй. Наймдугаар сарын 11-нд ажил төрөл, карьер дээр үүссэн асуудлууд цэгцэрч, ажил амьдрал тань илүү зөв голдиролдоо орно.
Наймдугаар сарын 22-нд нар охины орд руу орсноор харилцаа холбоо тань илүү таатай болж эхлэнэ. Энэ үеэр гэрээ хэлэлцэл, чухал уулзалтууд тань амжилттай амархан бүтнэ. Сарын сүүлээр зарлагаа тодорхойлж, өр ширээ аль болох дарахыг хичээгээрэй.
ЭНЭ САРЫН ОНЦЛОХ ӨДРҮҮД
Наймдугаар сарын 6 - Ангараг гараг жинлүүрийн ордод гарна.
Наймдугаар сарын 9 - Шинэ сар хумхын ордод гарна.
Наймдугаар сарын 11 - Буд гараг урагшлах хөдөлгөөн хийнэ.
Наймдугаар сарын 22 - Нар охины орд руу орно.
Наймдугаар сарын 23 - Шинэ сар охины ордод гарна