
Копенхагены гудамжаар: Street style төрхүүдтэй танилцъя
Дани улсын Копенхаген хотноо болдог загварын долоо хоног амжилттай үргэлжилж байна.Скандинав загварын брэндүүдийг дэлхийд гаргаж, гудамжны стильд шинэ өнгө төрх нэмснээрээ тус улсын загварын долоо хоног жил бүр бидний нүдийг хужирлаж чаддаг билээ.
Энэ жилийн хувьд Копенхагенчүүд өөрсдийн scandi-maximalism гэх өвөрмөц хэв маягаа дахин тодруулан харууллаа. Энэ нь олон төрлийн хээтэй, өнгөлөг, давхарласан, бүтээлч шийдлүүдээр илэрч, хотын залуусын төрх бүрээс мэдрэгдэж байв. Түүнчлэн график хээтэй цамц, oversized жийнс, спортлог нейлон куртик, тунгалаг юбка, богино бариу цүнх, бөмбөлгөн (polka dot) хээ зэрэг нийтлэг ажиглагдаж байлаа.
Мөн өмнөх улирлуудад эрэлттэй байсан нэхмэл малгай, том хэмжээтэй scrunchie, тод өнгийн үсний хавчаар зэрэг аксесуарууд энэ жил ч мөн street style төрхийг тодорхойлж байсан бол сүүлийн үед тренд болсон Labubu, Crybaby зэрэг тоглоомон аксесуаруудын хэрэглээ эрс багасжээ.



















