Хайх

Жеймс Франко ба Селена Гомес нар “In Dubious Battle” кинонд

Жон Стейнбекийн зохиолоос сэдэвлэсэн

Text: Buro.Mongolia


Зураг:

Жеймс Франкогийн найруулж, продюсерлосон уг кино 73 дах Венецийн кино наадмын үеэр танилцуулагдана

"In Dubious Battle" кино нь Пулитцер ба Нобелийн шагналт зохиолч Жон Стейнбекийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн байна.
Киноны үйл явдал 1930-аад онд АНУ-д ажилчид өөрсдийн эрхийг хамгаалахын тулд үйлдвэрчний эвлэл байгуулж байсан үед өрнөнө. Илүү дээр амьдрах орчинг хангуулахын тулд хийсэн энэхүү хөдөлгөөн нь цагаачид ба шинэ холбооны гишүүдийн хооронд зөрчилдөөн үүсгэдэг. Хөдөлмөрийн нөхцлийг сайжруулахын тулд ажилчдын нэг нь маш том ажил хаялт зарласнаар өндөр албан тушаалтнуудын анхааралд өртөж чаддаг байна.

"In Dubious Battle" киноны гол дүрд Жеймс Франко, Брайан Крэнстон, Селена Гомес, Роберт Дювалл, Эд Харрис, Нэт Вульфф нар тогложээ. Дашрамд дурдахад, Жеймс Франко, Селена Гомес нар өмнө нь "Spring Breakers" кинонд хамтран ажиллаж үзсэн юм.

Энэхүү кино нь есдүгээр сарын гурванд Венецийн кино наадам дээр нээлтээ хийх болно. Харин кино наадмын хүрээнээс гадуур, өргөн дэлгэцэнд гарах үгүй нь одоогоор тодорхойгүй байна.

цааш үзэх