Хайх

Zoolander 2 киноны постер

Zoolander 2 киноны постер

Тайвшрахгүй

Text: Б.Амина


Зураг:

Кино бүтээгчид хоёрдугаар ангиа гаргахаа зарласнаас нэг их удалгүй киноныхоо хоёр зурагт хуудсыг гаргалаа

Valentino-гийн мартагдашгүй шоу болон киноны эхний тизерийн дараа шинэ хоёр зурагт хуудас гарч чимээгүй байдлыг эвдлээ.

Киноны зурагт хуудсын нэг дээр гол дүрүүд болох Бен Стиллер болон Оуэн Уилсон нар селфи хийж буйгаар гарчээ. Харин дараагийн постер дээр Бен Стиллер Zoolander No. 2 нэртэй үнэртэй усны сурталчилгааг хошин болгосон байна.

Zoolander 2 киноны постер (фото 1)

Дашрамд дурдахад Zoolander киноны дүрүүд тайзан дээр гарсан нь сэтгэл хөдлөлийн шуурга бий болгож, цахим ертөнцийг Valentino-гийн шоуны зургуудаар дүүргэсэн. Үзүүлбэрийн дараа киног бүтээгчид хоёр дах хэсгийн сурталчилгааг идэвхитэй хийж эхэлсэн билээ. Кинонд Бенедикт Камбербэтч, Уилл Феррелл, Пенелопа Крус, Жастин Бибер, Канье Уэст болон бусад алдартнууд тоглож байгаа.

Киноны нээлт 2016 оны хоёрдугаар сарын 12-нд гарахаар товлогджээ.

 

цааш үзэх