Хайх

Zoolander 2 киноны трейлер гарлаа

Шинэ кино

Text: Б.Амина


Зураг:

Киноны нээлт хүртэл хоёр сар гаруйн хугацаа үлдсэн болохоор киног бүтээгчид хүмүүсийн кинонд татагдах хүслийг улам асааж байна. Саяхан киноны постер гарсан бол одоо трейлер нь гарчээ

Дерек Зуландер болон Хансел нар бага зэрэг хөгширсөн ч олон жилийн дараа тайзан дээр эргэж иржээ. Харин загварын ертөнц илүү харгис болсоор. Топ болохын тулд зогсоо зайгүй сельфи хийх хэрэгтэй болсон.

Paramount кино компани Zoolander киноны үргэлжлэлийн трейлерийг гаргасан байна. Сурталчилгаанд Бенедикт Камбербэтч, Пенелоп Круз нар шинээр нэмэгдсэн байгааг  харж болно.

Дашрамд дурдахад тус кино хоёрдугаар сарын 12-нд нээлтээ хийнэ.

цааш үзэх