Хайх

Дуучин Мадонна поп ертөнцөд дахин нэг шуугиан тарилаа

Дуучин Мадонна поп ертөнцөд дахин нэг шуугиан тарилаа

Text: М. Анухатан


Хөгжмийн ертөнцөд хөл тавьсан цагаас өнөөг хүртэл бүтээлч салбарын бүхий л орон зайд өөрийн нэрийг мөнхөлж чадсан Мадонна эргэн ирлээ! Эргэн ирэлтийг тохиолдуулан 13 минутын урттай богино хэмжээний кино буюу Confessions II – The Film бүтээлээ 2026 оны зургаадугаар сарын 5-нд Трайбека кино наадамд анхлан толилуулсан бол гурав хоногийн дараачаас YouTube сувгаар цацжээ. Тэгвэл уг бүрэн хэмжээний цомог энэ жилийн долоодугаар сарын 3-нд 16 дууны хамт албан ёсоор цацагдах аж.

Дуучин Мадонна поп ертөнцөд дахин нэг шуугиан тарилаа (фото 1)

Долоон жилийн дараах уг эргэн ирэлтэд зориулсан богино хэмжээний киноноос онцлох мөчүүдийг багцлан хүргэж байна.


15 дахь бүрэн хэмжээний цомог

Confessions II хэмээх эл цомгийн нэр танил сонсогдож байна уу? Тийм ээ. Энэ цомог уран бүтээлчийн “поп ертөнцийн хатан” хэмээх нэрийг бататган 2005 онд цацагдсан Confessions on a Dance Floor цомгийн хоёрдугаар хэсэг болон үргэлжилж байна. Энэ нь уран бүтээлчийн карьер дахь хамгийн урт завсарлагааны дараах эргэн эрэлт бөгөөд 2019 оны Madame X цомгоос хойш гаргаж буй анхны студийн цомог билээ.

Дуучин Мадонна поп ертөнцөд дахин нэг шуугиан тарилаа (фото 2)

Уг эргэн ирэлтээр Мадоннагийн 25 гаруй жилийн турш хамтран ажилласан дуу бичлэгийн лейбл болох Warner Records болон түүний алдарт Confessions on a Dance Floor цомгийг продюсероор ажилласан домогт Стюарт Прайстай албан ёсоор эргэн нэгдсэн нь мөн адил хүлээлт үүсгээд буй.


Мадонна болон Dolce & Gabbana брэндийн үнэнч нөхөрлөл

Powered by Dolce & Gabbana гэх төгсгөл нь зөвхөн хувцас сонголтуудаар зогсохгүй стиль болон загварын өнгө аясыг тэр чигээр нь тодорхойлсныг Business Today онцолжээ. Энэхүү хамтын ажиллагаа нь уг брэнд болон уран бүтээлчийн 1990-ээд оноос эхтэй олон жилийн түншлэл дээр суурилсан ба уг хэлхээ киноны туршид тод харагдана.

Дуучин Мадонна поп ертөнцөд дахин нэг шуугиан тарилаа (фото 3)

Үүнд брэндийн нэрийн хуудас болсон дотуур хувцасны хэв маяг бүхий торон чимэглэлтэй даашинзнаас эхлээд торгон корсет, мини даашинзнууд багтаж байна. Киноны сүүлчийн хэсэгт Мадонна диско клубт бүжиглэхдээ алмаазан шигтгээтэй хөхний даруулга өмссөн нь уг брэндийн 1991 оны намар-өвлийн цуглуулгаар танилцуулагдсан архивын бүтээл юм. Мөн 1998 оны хавар-зуны коллекцыг гялгар гадаргуу бүхий корсеттой мини даашинзны хамт эргэн дурссан нь уг загваруудыг орчин үеийн болгож өөрчлөхөөс илүүтэйгээр тэр хэвээр нь эргэлтэд оруулахыг зорьсон хэмээн эх сурвалж дээр дурдсан байна.

Дуучин Мадонна поп ертөнцөд дахин нэг шуугиан тарилаа (фото 4)

Загвар, хөгжим, урлагийн амьд домгууд

"Бүжгийн талбай гэдэг нь ямар нэгэн тодорхой орон зай эсвэл барилга байгууламжаар хязгаарлагдахгүй. Харин энэ бол бид бүжиглэхээр, баярлан цэнгэхээр, бие биетэйгээ зүрх сэтгэлээрээ холбогдохоор цугласан тэр л газар юм." хэмээн киноны нээлтэн дээр Мадонна хэлж байсны адил кино дотроо ч мөн эгэлгүй бүжгийн хамтрагчдаа цуглуулжээ.

Confessions II киноны хамгийн эхний зочин алдартан бол "Bring Your Love" хэсгийн эхэнд гарч ирэх Жулия Гарнер. Тэрээр алдарт Jean Paul Gaultier брэндийн конус хэлбэртэй хөхний даруулгыг өмсөн гарч ирж буй. Жулия Гарнерийн хувьд Мадоннагийн амьдралаас сэдэвлэсэн Netflix-ийн цувралд түүний дүрийг бүтээхээр сонгогдсон байсан ч уг ажил одоогоор түр хугацаагаар зогсонги байдалтай байна.

Дуучин Мадонна поп ертөнцөд дахин нэг шуугиан тарилаа (фото 5)

"Bring Your Love" хэсэгт уг дуун дээр хамтран ажилласан дуучин Сабрина Карпентер гарч ирэх бөгөөд тэрээр Мадоннатай ижил загварын хувцас өмсжээ. Сабрина болон Мадонна нар Confessions II цомгийн тэргүүн сингл болох "Bring Your Love" дуугаа анх дөрөвдүгээр сард болсон Coachella наадмын үеэр танилцуулсан юм.

Дуучин Мадонна поп ертөнцөд дахин нэг шуугиан тарилаа (фото 6)

Клуб соёл ярьж буй бол “рок од адил модель” хэмээн домог болон яригдах Кэйт Моссыг мэдээж орхиж болохгүй.

Дуучин Мадонна поп ертөнцөд дахин нэг шуугиан тарилаа (фото 7)

Гурвуул эгнэн зогсох Shygirl, Арка мөн жүжигчин Ричард Э. Грант хамт инээлдэн зогсож буйгаас Арка Confessions II цомгийн нээлтийн дуу болох "I Feel So Free"-гийн хамтарсан продюсероор ажиллажээ.

Дуучин Мадонна поп ертөнцөд дахин нэг шуугиан тарилаа (фото 8)

Мадонна шинэ цомгийнхоо "Read My Lips" хэмээх дуунд Колумбын нэрт дуучин Фэйд хамтран оролцсоныг уг богино хэмжээний киногоороо дамжуулан анх удаа зарласан юм.

Дуучин Мадонна поп ертөнцөд дахин нэг шуугиан тарилаа (фото 9)

"Danceteria" клубт хамгийн сүүлд танилцуулагдах од бол уг киноны хамгийн алдартай зочдын нэг, Оскарын шагналд нэр дэвшсэн жүжигчин Бенедикт Камбербэтч.

Дуучин Мадонна поп ертөнцөд дахин нэг шуугиан тарилаа (фото 10)

Мөн хөгжим, поп соёл, спорт болон бүтээлч салбарын онцгой зочид кино дуусан дуустал үргэлжилнэ. DJ, продюсер Хани Дижон, жүжигчид Арчи Мадекве болон Деби Мазар, Гвендолин Кристи, Одесса Э’зион нар тус бүр нэг нэгээр танилцуулагджээ. Спортын тамирчдаас Бразил болон Английн хөлбөмбөгийн тамирчид Жоао Педро болон Коул Палмер мөн уг кинонд тоглосон байна.


Киноны төгсгөлд Мадоннагийн ууган охин Лурдес Леон сүүлчийн үгийг хэлж дуусгаж буй.

Дуучин Мадонна поп ертөнцөд дахин нэг шуугиан тарилаа (фото 17)

Rolling Stone сэтгүүлийн зүгээс "Мадонна бол бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй алдартан. Тэрээр тогтсон дүрэм журмыг эвдээд зогсохгүй, өөрөөсөө хойших үе үеийнхэнд зориулж тэдгээр дүрмийг эрх чөлөөтэйгөөр шинэчлэн бичсэн нэгэн. Олон нийтийн сүлжээнээс өмнө поп од гэдэг хүн ямар байдгийг өөрөөрөө үлгэрлэн, өөрийн хөдөлмөрөөр таниулж чадсан нэгэн." хэмээн тодорхойлсон нь түүний 50 жилийн тасралтгүй үргэлжлэх амжилтыг батална. Ингээд энэ зуны хөгжмийн талбайг “донсолгох” шинэ цомгоо бид хүлээх үлдлээ!


цааш үзэх