Хайх

CHOIDOG цоо шинэ \"YANG\" дууныхаа видео клипийг танилцууллаа

CHOIDOG цоо шинэ "YANG" дууныхаа видео клипийг танилцууллаа

Өөрийн сахилгагүй дүр төрхийг харуулсан нь

Text: Buro.Mongolia


Z үеийнхний төлөөлөл болсон авьяаслаг залуу уран бүтээлч CHOIDOG-ийн "Yang" нэртэй шинэ дууны клип дөнгөж сая цацагдлаа. "Yang" гэж нэрлэсний учир нь Ying Yang буюу арга билгийн хослолоос санаа авсан ба Yang цагаан дунд жижиг хар цэг болон young гэсэн далд утгатайгаар өөрийн сахилгагүй дүр төрхийг харуулахыг зорьжээ. Энэхүү клип нь Grove Entertainment-ийн бүтээл бөгөөд клипний ерөнхий утга санаа болон найруулгыг зураглаач, найруулагч Уудам хийсэн байна.

CHOIDOG-той холбогдон шинэ уран бүтээлийнх нь талаар асуухад тэрээр анх удаа ийм хэмжээний олон хүн хамруулсан видео клип хийснээ онцолж, бүжиг болон дүр гаргалт дээр ихэд ач холбогдол өгснөө хэллээ. Харин өөрийн хувцаслалтын хувьд үзэгдлүүдээс хамааран энгийн атлаа содон байхыг эрмэлзсэн гэнэ.

Ингээд шинэхэн "Yang" уран бүтээлийг хүлээн авч үзнэ үү.

CHOIDOG цоо шинэ "YANG" дууныхаа видео клипийг танилцууллаа (фото 1)
CHOIDOG цоо шинэ "YANG" дууныхаа видео клипийг танилцууллаа (фото 2)

Дашрамд дурдахад, CHOIDOG өмнө нь Kof Caesar-тай хамтарсан “Euphoria” дуундаа зориулж тун өвөрмөц шийдэлтэй клип гаргаж байсан билээ. Тэрээр уг клипний зураг авалтыг орчин үеийн VR illustration сэдэвтэйгээр хийсэн бөгөөд бодит байдлаас виртуал ертөнц рүү шилжиж буй үйл явдлыг харуулсан байдаг. Клипний зураг авалтанд Намуун болон “Voice” нэвтрүүлгийн оролцогч Маргад нар оролцсон бөгөөд гол дүрийн бүсгүйчүүдийн нүүр будалтыг алдарт "Euphoria" цувралаас санаа авч хийсэн бол, CHOIDOG-н дүр хувиргалтыг "Old boy" киноноос сэдэвлэжээ.

CHOIDOG цоо шинэ "YANG" дууныхаа видео клипийг танилцууллаа (фото 3)
CHOIDOG цоо шинэ "YANG" дууныхаа видео клипийг танилцууллаа (фото 4)
CHOIDOG цоо шинэ "YANG" дууныхаа видео клипийг танилцууллаа (фото 5)
CHOIDOG цоо шинэ "YANG" дууныхаа видео клипийг танилцууллаа (фото 6)
CHOIDOG цоо шинэ "YANG" дууныхаа видео клипийг танилцууллаа (фото 7)
CHOIDOG цоо шинэ "YANG" дууныхаа видео клипийг танилцууллаа (фото 8)
CHOIDOG цоо шинэ "YANG" дууныхаа видео клипийг танилцууллаа (фото 9)
цааш үзэх