Хайх

Coachella 2026 наадамд оролцох уран бүтээлчдийн нэрс зарлагдлаа: BIGBANG, Жастин Бибер болон бусад

Coachella 2026 наадамд оролцох уран бүтээлчдийн нэрс зарлагдлаа: BIGBANG, Жастин Бибер болон бусад

Text: Э.Цовоо


Хойд Америкийн хамгийн том хөгжмийн наадам болох Coachella уламжлал ёсоор Калифорни мужийн Индио хотын Empire Polo Club-т 2026 оны дөрөвдүгээр сарын 10-12, 17-19 өдрүүдэд зохион байгуулагдахаар товлогджээ.

Ирэх жилийн headliner буюу голлох уран бүтээлчдээр хөгжмийн ертөнцөд тод гэрэлтэж буй уран бүтээлчдийн нэг Сабрина Карпентер, Латин Америкийн супер од Karol G, электро хөгжмийн төлөөлөл болсон Anyma, дэлхийн поп хөгжмийн тэргүүлэгчдийн нэг Жастин Бибер нар сонгогджээ. Цаашлаад BIGBANG, Katseye, PinkPantheress тэргүүтэй сонсогчдын сайн мэдэх алдартнууд болон бусад олон хамтлаг, дуучид наадмын бүрэлдэхүүнд багтсан байна.

Наадмын тасалбар есдүгээр сарын 19-нд буюу энэ баасан гарагт албан ёсоор худалдаалагдаж эхлэх ба Coachella эхний долоо хоногийн тасалбар 649 ам.доллар, хоёр дахь долоо хоногийн тасалбар 549 ам.доллароор зарагдах юм. Харин VIP эрх нь 1,199 -1,299 ам.долларын үнэтэй худалдаалагдах аж.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх