Хайх

Долоо хоногийн цомог: Ариана Гранде “Dangerous Woman”

Долоо хоногийн цомог: Ариана Гранде “Dangerous Woman”

Түүний гурав дах бие даасан цомог

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ долоо хоногт бид залуу уран бүтээлчээс шинэ үеийн R&B супер од болон хувирсан Ариана Грандегийн шинэ цомгийг онцолж байна

Ариана Гранде "Dangerous Woman" цомог тун өдөөн хатгасан хэв маягтай болжээ. Тэр хар баг өмсөн зургаа авахуулж, "Femme Fatale" буюу "Аюултай эмэгтэй" гэх нэр цомгондоо өгснөөр хүмүүст юу илэрхийлэх гэсэн нь шууд л ойлгогдоно. Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн энэхүү цомгийн анхны дуу болох "Dangerous Woman" сингл нь өнгөрсөн гуравдугаар сард цацагдаж байсан билээ.

Арианагийн 2014 онд гаргасан "My Everything" нэртэй цомог нь түүнийг эгдүүтэй охиноос жинхэнэ супер од болгосон. Учир нь тус цомогт Ариана Гранде The Weeknd, Игги Азалия, Zedd зэрэг уран бүтээлчидтэй хамтарч ажилласан бөгөөд "My Everything" цомгоо дэмжихээр Honeymoon нэртэй асар их амжилтанд хүрсэн аялан тоглолт хийсэн юм. Мэдээж тэрээр амьд тоглолт болон цомгийн орлогоороо одоогоор Тейлор Свифт болон Селена Гомес нарыг гүйцэх болоогүй ч бусад талаараа тэднээс огтхон ч дутахгүй. Тухайлбал, Ариана Instagram хуудсандаа 72 сая дагагчтай, M.A.C брэндтай гэрээтэй бөгөөд өөрөө "Viva Glam" нэртэй гоо сайхны шугам гаргадаг. Мөн түүний Жимми Киммелийн шоу дээр шинэ цомгийнхоо хамт танилцуулсан Snapchat-ын богино хэмжээний аймшгийн кино маш онцгой гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй.

Харин одоо тэр шинэ цомогтоо зүгээр ч нэг урт сормуустай өхөөрдөм охин биш, харин нас биед хүрсэн, дур булаам, хүчтэй бүсгүйн дүрээр гарч ирлээ. Арианагийн амжилтанд нөлөөлсөн гол зүйл бол яах аргагүй түүний хүчтэй хоолой болон бусдыг татах зан чанар юм. Хэдийгээр түүний шинэ цомогт хүнд, хувийн шинж чанартай сэтгэл хөдөлгөсөн түүх байхгүй ч дуунууд нь уянгалаг, зөв хэмнэлтэй бөгөөд амархан цээжлэгдэх үгтэй болжээ. Нэмж хэлэхэд, "Dangerous Woman" цомогт нийт 15 дуу багтаж байгаа ба бүгд ойрын хугацаанд хит болох өндөр магадлалтай.

цааш үзэх