Хайх

Дөрөвдүгээр үеийн шинэ K-pop хамтлагуудтай танилцъя

Дөрөвдүгээр үеийн шинэ K-pop хамтлагуудтай танилцъя

Text: Buro.Mongolia


K-pop соёлыг дэлгэрүүлэгч Genius Korea платформоос олон улсын сонсогчдын анхаарлыг хамгийн их татаж буй, дебютээ хийгээд удаагүй байгаа хамтлагуудыг нэрлэжээ. Эдгээр нь 2021, 2022 онд анхны бүтээлээ толилуулсан K-pop ертөнцийн дөрөв дэх үеийн төлөөллүүд юм.


ЭМЭГТЭЙ ХАМТЛАГУУД


Ive

Дөрөвдүгээр үеийн шинэ K-pop хамтлагуудтай танилцъя (фото 1)

Дебют хийсэн огноо: 2021.12.01

Харьяалагддаг энтертэйнмент: Starship Entertainment

Гишүүд: Гаыль, Южин, Вонеон, Рэй, Liz, Leeseo

Хамтлагийн ахлагч: Южин

Фендом нэр: Dive

Онцлох дуу/цомог: “After Like”, “Love Dive”, “Eleven”

Ive хамтлаг “Eleven” нэртэй анхны сингл цомгоо цацсан даруйдаа Солонгосын томоохон чартуудын топ 10-т бичигдэж эхэлсэн билээ. Тэд сар ч хүрэхгүй хугацаанд 260,000 гаруй хувь цомог борлуулж 2021 оны Солонгосын хамгийн их зарагдсан цомгуудын 49-р байранд жагсаж чадсан. Мөн дебют хийснээс хойш ердөө долоо хоногийн дараа телевизийн дууны шоунд түрүүлж Itzy хамтлагийн ес хоногийн дотор тэргүүлж байсан амжилтыг эвдсэн юм.

Одоогоор Ive хамтлаг 2 сая гаруй цомог борлуулаад байгаа бөгөөд Melon, Genie, Bugs, FLO, VIBE зэрэг Солонгосын бүх л томоохон хөгжмийн платформуудад нэгэн зэрэг нэгдүгээр байранд жагсахад авдаг Perfect All-Kill (PAK) цолыг хүртээд байна. Perfect All-Kill болж үнэлэгдэх нь солонгос артистуудын дунд хамгийн ярвигтайд тооцогдох ба 2022 онд л гэхэд ердөө долоон дуу энэхүү амжилтад хүрч чадсан билээ. Мөн тэд “Love Dive” бүтээлээрээ Melon Music Awards шагнал гардуулах ёслолын хамгийн нэр хүндтэйд тооцогддог “Оны шилдэг дуу” төрөлд ердөө есөн сарын дараа ялалт байгуулсан юм.

NewJeans

Дөрөвдүгээр үеийн шинэ K-pop хамтлагуудтай танилцъя (фото 2)

Дебют хийсэн огноо: 2022.07.22

Харьяалагддаг энтертэйнмент: Ador

Гишүүд: Минжи, Hanni, Даниэль, Хэрин, Хеин

Хамтлагийн ахлагч: Минжи

Фендом нэр: Bunnies

Онцлох дуу/цомог: “Attention”, “Hype Boy”, “Ditto”

NewJeans хамтлаг “New Jeans” нэртэй EP цомог, “Attention” дууныхаа клипээр дебют хийж байсан. Тус клип гарснаас хойш тэдний цомгийн урьдчилсан захиалга 444,000 хүрч охидын хамтлагуудын анхны цомгоороо тогтоож байсан түүхэн дээд амжилтыг эвдэж чадсан билээ. Цаашлаад NewJeans хамтлаг өнгөрсөн оны наймдугаар сарын 18-ны өдөр M! Countdown дууны шоунд ялалт байгуулсан юм.

Тэдний өнгөрсөн онд гаргасан амжилт үүгээр дуусаагүй бөгөөд "Ditto" нэртэй удаах дуу нь дахин хит болж ердөө 15 цагийн дотор Perfect All-Kill дуугаар нэрлэгдсэн билээ. Ингэснээр NewJeans бүх цаг үеийн хамгийн хурдан хугацаанд энэхүү амжилтад хүрсэн охидын хамтлагаар тодроод байна.

Le Sserafim

Дөрөвдүгээр үеийн шинэ K-pop хамтлагуудтай танилцъя (фото 3)

Дебют хийсэн огноо: 2022.05.02

Харьяалагддаг энтертэйнмент: Source Music, EMI Records (Япон), Geffen Records (АНУ)

Гишүүд: Сакура, Чэвон, Юнжин, Казуха, Инчэ

Хамтлагийн ахлагч: Чэвон

Фендом нэр: Fearnot

Онцлох дуу/цомог: “Fearless”, “Antifragile”

Le Sserafim хамтлагийн анхны цомог “Fearless” нь 380,000 гаруй урьдчилсан захиалга хүлээн авч, мөн эхний өдрөө л гэхэд 176,861 хувь борлуулагдаж нэг өдрийн дотор борлуулагдсан тоогоороо Kpop-ын түүхэнд бичигдсэн. Тэд мөн л маш хурдан хугацаад телевизийн дууны шоунд ялалт байгуулж Kpop-ын дөрөвдүгээр үеийн шилдэг rookie гэдгээ батлан харуулсан юм. Le Sserafim-ын "Fearless" дуу долоо хоногийн дотор 50 сая үзэлттэй болж, дан ганц Солонгосын гэлтгүй Японы дууны чартуудад тэргүүлж, мөн Spotify платформын "Олон улсын топ 200" ангилалд багтсан билээ.

Өнгөрсөн оны байдлаар тус хамтлаг нь Asia Artist Awards, Melon Music Awards, MAMA Awards шагнал гардуулах ёслолд оны шилдэг шинэ хамтлагаар тодроод байна. 


ЭРЭГТЭЙ ХАМТЛАГУУД


Xdinary Heroes

Дөрөвдүгээр үеийн шинэ K-pop хамтлагуудтай танилцъя (фото 4)

Дебют хийсэн огноо: 2021.12.06

Харьяалагддаг энтертэйнмент: JYP Entertainment, Studio J

Гишүүд: Гониль, Чонсу, Гаон, Жуён, Жунан, O.de

Хамтлагийн ахлагч: Гониль

Фендом нэр: Villains

Онцлох дуу/цомог: “Happy Death Day”, “Hair Cut”

Xdinary Heroes гэдэг нь Extraordinary heroes гэсэн үгийн товчлол бөгөөд хамтлагийнхаа нэрийн утгыг “Хүн бүрд баатар болох чадамж бий” хэмээн тэд тайлбарладаг. Xdinary Heroes нь рок хамтлаг ба бүх гишүүд нь дуу бичих, зохиох, продюс хийх ажилд гар бие оролцдог гэдгээрээ онцлог юм.

Хамтлагийн гишүүдээс Жуён басс гитар, Жүнсү даралтат хөгжим, Гониль бөмбөр, O.de cинтезатор, Гаон болон Жунан нар цахилгаан гитар тоглодог байна. Тэдний анхны “Happy Death Day” сингл цомог Billboard-ын World Digital Song Sales чартад 12 дугаар байранд жагссан билээ.

TNX

Дөрөвдүгээр үеийн шинэ K-pop хамтлагуудтай танилцъя (фото 5)

Дебют хийсэн огноо: 2022.05.17

Харьяалагддаг энтертэйнмент: P Nation

Гишүүд: У Кёнжун, Чуэ Тэун, Чан Хёнсу, Чон Жунёг, Инъ И, О Сонжун

Хамтлагийн ахлагч: Чуэ Тэун

Фендом нэр: THX

Онцлох дуу/цомог: “Move”, “Your Favorite Melody”

TNX хамтлаг нь SBS телевизийн J.Y.Park болон PSY нартай хамтран явуулсан шинэ эрэгтэй хамтлаг сонгон шалгаруулах “Loud” цуврал шоунаас төрсөн билээ. Тус шоунд ялалт байгуулсан зургаан оролцогч TNX хамтлагийг байгуулж, улмаар тэд 2022 оны тавдугаар сарын 17-ны өдөр “Way Up” анхны цомгоо толилуулсан юм.

TNX нь өндөр хандалттай Loud шоунаас төрсөн, мөн алдарт PSY-ын үүсгэн байгуулсан P Nation энтертэйнментын анхны эрэгтэй хамтлаг гэдэг утгаараа тэдний дебют үзэгч, сонсогчдын дунд өндөр хүлээлттэй байсан. Тус хамтлаг нь сонсогчдын зүгээс багагүй сөрөг сэтгэгдэлтэй нүүр тулсан ч өсөх ирээдүйтэй гэдгээ Genie Music Awards, The Fact Music Awards, K Global Heart Dream Awards наадамд ялалт байгуулан баталж чадсан.

Tempest

Дөрөвдүгээр үеийн шинэ K-pop хамтлагуудтай танилцъя (фото 6)

Дебют хийсэн огноо: 2022.03.02

Харьяалагддаг энтертэйнмент: Yue Hua

Гишүүд: Ханбин, Хёнсоп, Хёк, Инъчан, Lew, Хваран, Тэрэ

Хамтлагийн ахлагч: Lew

Фендом нэр: iE

Онцлох дуу/цомог: “Bad News”, “Dragon”

Tempest хамтлаг нь дөрөвдүгээр үеийн ширүүн, түрэмгий, хүчирхэг хэв маягтай эрэгтэй хамтлагуудаас өөрсдийн гэсэн гэгээлэг, уянгалаг, фанки өнгө аястай дуунуудаараа ялгардаг.

Тэд одоогоор гурван EP цомгийн ард гарсан, мөн Genie Music Awards, Brand of the Year Awards, Asia Artist Awards шагнал гардуулах ёслолоос “Шинэ давлагаа”, “Шилдэг эрэгтэй шинэ уран бүтээлч”, “Шилдэг эрэгтэй шинэ хамтлаг” төрөлд тус тус ялалт байгуулаад байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх