Хайх

Алтан Бөмбөрцөг 2023: \"The Fabelmans\", \"The Banshees of Inisherin\", \"House of the Dragon\" шилдгээр шалгарлаа

Алтан Бөмбөрцөг 2023: "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "House of the Dragon" шилдгээр шалгарлаа

Text: Buro.Mongolia


Америкийн кино болон телевизийн шилдэг бүтээлүүдийг тодруулдаг Алтан Бөмбөрцөг шагналын 80 дахь удаагийн ёслолын арга хэмжээ Калифорни мужийн The Beverly Hilton зочид буудалд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус наадмын ялагчдыг шалгаруулдаг байгууллага болох Холливүүдийн гадаад хэвлэлийн агентлагт (HFPA) өмнө жилийн тухайд нэг ч өнгөт арьст гишүүн байдаггүй шалтгаанаас болоод мэргэжилтнүүд, жүжигчид, алдартнуудын зүгээс хүчтэй бойкотод өртөж байсан. 1996 оноос Алтан Бөмбөрцөг наадмыг шууд дамжуулсан NBC телевиз хүртэл энэхүү эсэргүүцэлд нэгдэн HFPA-г Америкийн нийгмийн олон талт байдлыг хангалттай тусгаж чадаагүй гэсэн үндэслэлээр 2022 оны наадмыг шууд дамжуулахаас татгалзаж байсан юм.

Энэ жилийн хувьд HFPA-ийн санал өгөх эрх бүхий гишүүдийн 10 гаран хувь нь өнгөт арьст шүүгчдээс бүрдэж байгаа, мөн өөрсдийн ёс зүйн дүрмээ эргэн харж, гишүүдийг аливаа кино студиэс ямар ч байдлаар бэлэг хүлээж авахыг хориглосон зэргээр ахиц дэвшил гарсан учраас 80 дахь удаагийн Алтан Бөмбөрцөг наадам A зэрэглэлийн алдартнууд чуулсан үдэш болж өнгөрлөө.

"The Banshees of Inisherin" кино голлох шагналууд болох шилдэг мюзикл эсвэл инээдмийн кино, мөн төрөлдөө шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг кино зохиолын шагналууд хүртсэн бол нэрт найруулагч Стивен Спилберг өөрийн бага насны амьдралаас сэдэвлэн бүтээсэн "The Fabelmans" утга уянгын төрөлдөө шилдгээр шалгарахын зэрэгцээ шилдэг найруулагчаар мөн шалгарлаа. Телевизийн цувралуудын хувьд "Abbott Elementary" мюзикл эсвэл инээдмийн төрөлдөө илүүрхсэн бол утга уянгын шилдэг цувралаар "House of the Dragon" нэрлэгдлээ.

Ингээд Алтан Бөмбөрцгийн эзэд болсон шилдгүүдтэй танилцацгаая.

Шилдэг утга уянгын кино

Алтан Бөмбөрцөг 2023: "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "House of the Dragon" шилдгээр шалгарлаа (фото 1)

"The Fabelmans"

Шилдэг кино, мюзикл эсвэл инээдмийн

Алтан Бөмбөрцөг 2023: "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "House of the Dragon" шилдгээр шалгарлаа (фото 2)

"The Banshees of Inisherin"

Утга уянгын киноны шилдэг эмэгтэй жүжигчин

Алтан Бөмбөрцөг 2023: "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "House of the Dragon" шилдгээр шалгарлаа (фото 3)

Кейт Бланшет, "Tár"

Утга уянгын киноны шилдэг эрэгтэй жүжигчин

Алтан Бөмбөрцөг 2023: "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "House of the Dragon" шилдгээр шалгарлаа (фото 4)

Аустин Батлер, "Elvis"

Шилдэг эмэгтэй жүжигчин, мюзикл эсвэл инээдмийн

Алтан Бөмбөрцөг 2023: "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "House of the Dragon" шилдгээр шалгарлаа (фото 5)

Мишель Ио, "Everything Everywhere All at Once"

Шилдэг эрэгтэй жүжигчин, мюзикл эсвэл инээдмийн

Алтан Бөмбөрцөг 2023: "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "House of the Dragon" шилдгээр шалгарлаа (фото 6)

Колин Фаррел, "The Banshees of Inisherin"

Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин

Алтан Бөмбөрцөг 2023: "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "House of the Dragon" шилдгээр шалгарлаа (фото 7)

Анжела Бассет, "Black Panther: Wakanda Forever"

Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин

Алтан Бөмбөрцөг 2023: "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "House of the Dragon" шилдгээр шалгарлаа (фото 8)

Ке Хюи Куан, "Everything Everywhere All at Once"

Шилдэг найруулагч

Алтан Бөмбөрцөг 2023: "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "House of the Dragon" шилдгээр шалгарлаа (фото 9)

Стивен Спилберг, "The Fabelmans"

Шилдэг хөгжмийн зохиол

Жастин Хурвитц, "Babylon"

Шилдэг дуу

"Naatu Naatu" - М.М.Кээравани, "RRR"

Шилдэг кино зохиол

Алтан Бөмбөрцөг 2023: "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "House of the Dragon" шилдгээр шалгарлаа (фото 10)

Мартин Макдонах, "The Banshees of Inisherin"

Шилдэг анимейшн

Алтан Бөмбөрцөг 2023: "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "House of the Dragon" шилдгээр шалгарлаа (фото 11)

"Guillermo del Toro’s Pinocchio"

Шилдэг гадаад кино

Алтан Бөмбөрцөг 2023: "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "House of the Dragon" шилдгээр шалгарлаа (фото 12)

"Argentina, 1985"

Шилдэг утга уянгын цуврал

Алтан Бөмбөрцөг 2023: "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "House of the Dragon" шилдгээр шалгарлаа (фото 13)

"House of the Dragon"

Шилдэг цуврал, мюзикл эсвэл инээдмийн

Алтан Бөмбөрцөг 2023: "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "House of the Dragon" шилдгээр шалгарлаа (фото 14)

"Abbott Elementary"

Шилдэг телевизийн кино, богино эсвэл антологи цуврал

Алтан Бөмбөрцөг 2023: "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "House of the Dragon" шилдгээр шалгарлаа (фото 15)

"The White Lotus"

Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй жүжигчин

Алтан Бөмбөрцөг 2023: "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "House of the Dragon" шилдгээр шалгарлаа (фото 16)

Зендея, "Euphoria"

Утга уянгын цувралын шилдэг эрэгтэй жүжигчин

Алтан Бөмбөрцөг 2023: "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "House of the Dragon" шилдгээр шалгарлаа (фото 17)

Кевин Костнер, "Yellowstone"

Шилдэг эмэгтэй жүжигчин, мюзикл эсвэл инээдмийн цуврал

Алтан Бөмбөрцөг 2023: "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "House of the Dragon" шилдгээр шалгарлаа (фото 18)

Квинта Брансон, "Abbott Elementary"

Шилдэг эрэгтэй жүжигчин, мюзикл эсвэл инээдмийн цуврал

Алтан Бөмбөрцөг 2023: "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "House of the Dragon" шилдгээр шалгарлаа (фото 19)

Жереми Аллен Уайт, "The Bear"

Шилдэг эмэгтэй жүжигчин, телевизийн кино, богино эсвэл антологи цуврал

Алтан Бөмбөрцөг 2023: "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "House of the Dragon" шилдгээр шалгарлаа (фото 20)

Аманда Сейфрид, "The Dropout"

Шилдэг эрэгтэй жүжигчин, телевизийн кино, богино эсвэл антологи цуврал

Алтан Бөмбөрцөг 2023: "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "House of the Dragon" шилдгээр шалгарлаа (фото 21)

Эван Питерс, "Dahmer – Monster: They Jeffrey Dahmer Story"

Шилдэг эмэгтэй туслах дүр, мюзикл, инээдмийн эсвэл утга уянгын

Алтан Бөмбөрцөг 2023: "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "House of the Dragon" шилдгээр шалгарлаа (фото 22)

Жулиа Гарнер, "Ozark"

Шилдэг эрэгтэй туслах дүр, мюзикл, инээдмийн эсвэл утга уянгын

Алтан Бөмбөрцөг 2023: "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "House of the Dragon" шилдгээр шалгарлаа (фото 23)

Тайлер Жеймс Уиллиамс, "Abbott Elementary"

Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин, телевизийн кино, богино эсвэл антологи цуврал

Алтан Бөмбөрцөг 2023: "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "House of the Dragon" шилдгээр шалгарлаа (фото 24)

Женнифер Күүлидж, "The White Lotus"

Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин, телевизийн кино, богино эсвэл антологи цуврал

Алтан Бөмбөрцөг 2023: "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "House of the Dragon" шилдгээр шалгарлаа (фото 25)

Пол Уолтер Хаусер, "Black Bird"

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх