Хайх

Дуучин Холзи шинэ цомгийнхоо нүүр зургаараа олныг алмайрууллаа

Дуучин Холзи шинэ цомгийнхоо нүүр зургаараа олныг алмайрууллаа

Text: Buro.Mongolia


АНУ-ын алдарт дуучин Холзи "If I Can’t Have Love, I Want Power" нэртэй шинэ цомгоо наймдугаар сарын 27-нд гаргахаар болсон байна. Мөн тэрээр Сэргэн мандалтын үеийг санагдуулам өвөрмөц нэгэн зургаар шинэ цомгийнхоо нүүрийг чимж, олны анхаарлыг татсан юм. Шинэ цомгийн нүүрний зураг авалт Нью-Йорк хотын The Metropolitan Museum of Art музейд хийгджээ.

"Энэ цомог жирэмслэлт ба төрөлтийн баяр баясгалан болон зовлонгийн тухай өгүүлсэн. Цомгийн зураг миний сүүлийн хэдэн сарын турш мэдэрсэн сэтгэл хөдлөлийг маань илэрхийлж чадах нь надад маш чухал байсан. Мөн сүүлийн жилүүдэд миний бие энэ ертөнцтэй олон төрлийн харилцаатай байсан бөгөөд шинэ цомгийн дүр төрх маань амьдралын гол хөдөлгүүр болох бие даасан байдлаа нөхөж байгааг мөн өөрийн бахархал болон хүч чадлаа тодорхойлж байгааг илэрхийлж байгаа юм. Үүний зэрэгцээ цомгийн нүүрний зургаараа жирэмсэн болон төрсний дараах эмэгтэй хүний биеийг бахархмаар сайхан зүйл гэдгийг харуулж байгаа юм. Хүний биеийг болон хүүхдээ хөхөөр хооллох зүйлийг нийгэм эерэгээр хүлээж авах хүртэл бидэнд туулах маш урт зам байна. Цомгийн зураг маань энэ чиглэлд хувь нэмрээ оруулж байгаа гэж найдаж байгаа!” хэмээн дуучин бүсгүй өөрийн Instagram хуудсандаа дурдсан байна.

Сонирхуулахад, Холзи дуунуудаа өөрөө бичсэн бөгөөд цомгийг Nine Inch Nails хамтлагийн гишүүд Трент Резнор, Аттикус Росс нар продюсерласан байна. Тэд киноны дууны найруулга хийдэг бөгөөд Оскарын шагналд нэр дэвшсэн олны танил болсон хүмүүс билээ. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх