Хайх

MTV EMА 2016 наадмын ялагчид

MTV EMА 2016 наадмын ялагчид

Роттердамд гийсэн одод

Text: Buro.Mongolia


Голланд улсын Роттердам хотод өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 6-нд 2016 оны MTV Europe Music Awards наадмын ялагчид тодорлоо

MTV EMA наадмыг зөвхөн Роттердам хотод биш харин дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс VR төхөөрөмж ашиглан 360 хэмээр шууд үзэх боломжтой байлаа. Наадмын арга хэмжээг Бруно Марс гал цацраасан доргио бүжигтэй үзүүлбэрээр нээсэн ба Greenday хамтлаг цоо шинэхэн Bang Bang дуугаа танилцуулж, Weeknd одод эргэлдсэн тайзан дээр Starboy дуугаа дуулжээ. Энэ жил шилдгээр шалгарсан гол уран бүтээлчдийг дурдвал "Шилдэг Канад уран бүтээлч" номинацид Weeknd, Дрейк нартай өрсөлдсөн Жастин Бибер ялсан байна. Харин "Шилдэг Америк уран бүтээлч"-ээр Beyonce, Kanye West нарыг ардаа орхиж Ариана Гранде шалгарчээ. Шилдэг дуу номинацид Рианнагийн Work, Adele-ийн Hello зэрэг дуунуудтай өрсөлдсөн Жастин Биберийн "Sorry" дуу тодорчээ. 

MTV EMА 2016 наадмын ялагчид (фото 1)

MTV EMА 2016 наадмын ялагчид (фото 2)

Хүмүүс "Шилдэг шинэ уран бүтээлч"-ээр Bebe Rexha-г тодорно гэж таамаглаж байсан ч харин Зара Ларссон шалгарсан байна. Оны "Шилдэг эмэгтэй уран бүтээлч"-ээр Лэди Гага, "Шилдэг эрэгтэй уран бүтээлч"-ээр Шон Мендес нар нэрлэгдлээ. 

Шилдэг поп - Fifth Harmony 

Шилдэг рок - Coldplay 

Шилдэг хип хоп - Дрейк

Шилдэг алтернатив - Twenty one pilots

Шилдэг электоник - Martin Garrix 

Шилдэг видео - Weeknd & Daft Punk - Starboy 

Шилдэг фэнтэй уран бүтээлч - Жастин Бибер

Шилдэг дүр төрх - Леди Гага 

цааш үзэх