
Рэппер Doechii-гийн “Live From the Swamp” нэртэй анхны аялан тоглолт тун удахгүй
Хөгжмийн ертөнцөд шинэ өнгө нэмж буй дуучин, рэппер Doechii анхны томоохон хэмжээний аялан тоглолтоо зарлалаа. Live From the Swamp нэртэй энэхүү тоглолт нь ирэх аравдугаар сараас эхлэн Хойд Америкийн 12 хотод зохион байгуулагдахаар болжээ.
Тодруулбал тэрээр Чикаго, Торонто, Бостон, Сан Франциско зэрэг соёлын томоохон төвүүдээр аялан тоглолтоо хийх бөгөөд Doechii энэ талаараа Lollapalooza 2025 фестивалийн тайзан дээр албан ёсоор зарласан байна. Салбарынхан нь түүнийг Gen Z үеийн хамгийн зоригтой, өвөрмөц уран бүтээлч хэмээн тодорхойлдог ба энэхүү аялан тоглолт нь Doechii-гийн ур чадвар, бүтээлч байдлыг улам тодруулан харуулах нь гарцаагүй болов уу.
Live From the Swamp аялан тоглолтын тасалбар наймдугаар сарын 11-нээс эхлэн албан ёсоор зарагдаж эхлэх ба урьдчилсан захиалга нь энэ сарын 7-ны өдөр эхлэхээр товлогджээ.




