Хайх

Скай Феррейра, Ликке Ли нар Дэвид Линчэд зориулж цомог гаргажээ

Скай Феррейра, Ликке Ли нар Дэвид Линчэд зориулж цомог гаргажээ

The Music of David Lynch

Text: Б.Амина


Зураг:

Скай Феррейра, Ликке Ли болон Зола Жизус нар найруулагч Дэвид Линчэд зориулж түүний кинонуудын дууны ковер хувилбар бүхий цомог гаргажээ

The Music of David Lynch нэртэй цомог өнгөрсөн жил болсон David Lynch Foundation сангийн 10 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтын аудио бичлэг болон гарчээ. Цомогт найруулагч Дэвид Линчийн кинонуудын дууг Ликке Ли, Скай Феррейра, Зола Жизус, Моби, Duran Duran болон бусад уран бүтээлчдийн дуулсан ковер хувилбарууд багтсан байна.

The Music of David Lynch цомог хоёр винилнээс бүрдсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 15-наас худалдаанд гарахаар төлөвлөгджээ. Тэсэн ядан хүлээцгээе.

 

цааш үзэх