Хайх

Энэ намрын гангараа: Арьсан хүрэм

Энэ намрын гангараа: Арьсан хүрэм

Text: Ц. Усанболор


Арьсан хүрэм нь цаг хугацаанаас үл хамааран хэзээ ч хуучирдаггүй, чиг хандлагаас ангид оршдог загвар билээ. Тэгвэл 2025 оны намрын цуглуулгад дизайнерууд арьсан хүрмийг дахин онцолж эхэллээ. Цэвэр арьс ч бай, нимгэн эсвэл зузаан төрлийн ч бай арьсан хүрэм нь ямар ч хувцаслалттай зохицдог шидтэй. Энэ жил арьсан хүрэмний загвар хувьсан өөрчлөгдөж, силуэт, материал, өнгө зэрэг нь цаг үеийн сэтгэлгээтэй нийцэн шинэчлэгдсээр байна. Тэгвэл энэ намар ямар арьсан хүрмүүд тренд болох бол?


ВИНТЭЖ АРЬС

Энэ намрын гангараа: Арьсан хүрэм (фото 1)
Ferragamo намар-өвөл 2025/2025
Энэ намрын гангараа: Арьсан хүрэм (фото 2)
Khaite намар-өвөл 2025/2025

Винтэж арьсан хүрэм нь хувь хүний онцлогийг тодотгож, минималист эсвэл бохо хэв маягтай төгс зохицно. Даашинзтай хослуулахад романтик төрх бүрдэх бол мини юбкатай хослуулан өмсөхөд элегант төрхийг бүрдүүлнэ. Өнгөний хувьд улаан ягаан өнгөнүүд ч гэсэн тэргүүлэх магадлалтай байна.


УЛААН ӨНГӨ

Энэ намрын гангараа: Арьсан хүрэм (фото 3)
Jil Sander намар-өвөл 2025/2026
Энэ намрын гангараа: Арьсан хүрэм (фото 4)
Tory Burch намар-өвөл 2025/2026

Арьсан хүрмийн өнгө нь таны төрхийг тодотгох гол акцент болж чадна. Улаан өнгөний час улаан болон дарсны гүн улаан өнгө Jil Sander болон Tory Burch-ийн цуглуулгад давамгай танилцуулагдлаа. Тод өнгийн арьсан хүрэм нь монохром хувцаслалт болон өнгийн контраст үүсгэхэд төгс нийцнэ. Тиймээс өдөр тутамдаа час улаан өнгийн хүрмийг жинс, цагаан футболктай, харин дарсны улаан өнгөтэй хүрмийг ажил хэрэгч өмд, лофертой хослуулахыг санал болгож байна.


МОТО ХҮРЭМ

Энэ намрын гангараа: Арьсан хүрэм (фото 5)
Off-White намар-өвөл 2025/2026
Энэ намрын гангараа: Арьсан хүрэм (фото 6)
Coperni намар-өвөл 2025/2026)

Байкер загварын арьсан хүрэм мото спорт, хурд зэргээс урам зориг авсан бүтээгдсэн ч өдөр тутмын хувцаслалтад зориулан гаргасан байдаг. Энэ улиралд брэндүүд өнгө болон материалын хослол дээр тоглолт хийж байна. Coperni брэнд бейж, улаан, хар өнгийг хослуулсан хувилбарыг санал болгосон бол Off-White нь сүүн цагаан өнгөтэй хүрэм дээр хар, цэнхэр өнгийн оруулгатай загваруудыг санал болгожээ. Байкер хүрэм бол өвөрмөц атлаа стилиэ өөрчлөх, туршилт хийхэд нэн тохиромжтой сонголт болж чадна.


ӨРГӨН МӨР

Энэ намрын гангараа: Арьсан хүрэм (фото 7)
Saint Laurent намар-өвөл 2025/2026
Энэ намрын гангараа: Арьсан хүрэм (фото 8)
MM6 Maison Margiela намар-өвөл 2025/2026

Өргөн мөртэй арьсан хүрэм энэ улирлын хамгийн анхаарал татахуйц чиг хандлагын нэг болоод буй. Эдгээр загварууд нь ямар ч төрхөд хүч, итгэл нэмэгдүүлдэг. Жишээлбэл MM6 Maison Margiela, Saint Laurent брэндүүд шулуун эсгүүртэй загварыг хар болон байгалийн өнгөтэйгөөр гаргажээ. Ийм төрлийн хүрэм power dressing хэв маягийн хүчирхэг хийгээд загварлаг төрхийг бүрдүүлэхэд төгс тохирдог онцлогтой.


БОГИНО АРЬСАН ХҮРЭМ

Энэ намрын гангараа: Арьсан хүрэм (фото 9)
Coach намар-өвөл 2025/2026
Энэ намрын гангараа: Арьсан хүрэм (фото 10)
Zomer намар-өвөл 2025/2026

Урт арьсан хүрмийн халааг авахаар богино загварууд энэ намар эргэн ирлээ. 2025 онд загвар зохион бүтээгчид ямар ч илүү хачиргүй  минималист, цэвэрхэн агаад чимэглэлтэй богино загваруудыг бидэнд санал болгож байна. Богино хүрэм зөвхөн өндөр суудалтай өмд, юбкатай ч сайхан зохицно.


АРЬСАН БОМБЕР

Энэ намрын гангараа: Арьсан хүрэм (фото 11)
Eckhaus Latta намар-өвөл 2025/2026
Энэ намрын гангараа: Арьсан хүрэм (фото 12)
Givenchy намар-өвөл 2025/2026

Загварлаг гадуур хувцасны хамгийн өвөрмөц хувилбаруудын нэг бол бомбер. Энэ удаад тус загвар удаан хугацаанд байр сууриа хадгалах төлөвтэй байна. 2025 оны намар арьсан бомберыг зөвхөн жинс, спортын өмдтэй төдийгүй илүү тансаг хувцаслалттай хослуулан өмсөхөд загварлаг харагдах нь гарцаагүй болов уу. Жишээлбэл Givenchy брэнд арьсан мини юбкаг бомбертэй хослуулсан загвар танилцуулсан бол Eckhaus Latta асимметрик юбкатай хослуулсан загваруудаа толилуулжээ.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх