Хайх

The Pussycat Dolls хамтлаг 10 жилийн дараа анхны клипээ цацлаа

The Pussycat Dolls хамтлаг 10 жилийн дараа анхны клипээ цацлаа

React

Text: Buro.Mongolia


The Pussycat Dolls бүжгийн поп хамтлаг 10 жил завсарласны дараа эргэн нэгдэж, анхны клипээ цацлаа. "React" нэртэй энэхүү шинэ дууны клипэнд Николь Шерзингер, Эшли Робертс, Кимберли Уайатт ба Жессика Сатта нар латекс материалтай хувцас өмсөн бороонд бүжиглэж буйгаар гарчээ. Харин анхдагч гишүүдийн нэг Мелоди Торнтон хамтлагтаа буцаж ороогүй байна.

Эргэн сануулахад The Pussycat Dolls нь 1995 онд бүжгийн хамтлаг байдлаар байгуулагдсан боловч 2003 оноос хөгжмийн чиглэлээр хөгжиж эхэлсэн юм. Хамтлаг 2005 онд "PCD" нэртэй анхны цомгоо гаргасан бөгөөд үүнээс гурван жилийн дараа "Doll Domination" цомгоо гаргасан байдаг. Харин 2010 онд хамтлаг тарж, гишүүд соло карьерээ хөөж эхэлсэн билээ.

Тэд энэ оны дөрөвдүгээр сард Манчестер, Лондон, Дублин, Кардифф болон бусад хотуудаар аялан тоглолт хийх болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх