Хайх

В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ойд зориулсан тоглолтын тов зарлагдлаа

В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ойд зориулсан тоглолтын тов зарлагдлаа

Text: М. Анухатан


Австрийн суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ойг тохиолдуулан Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа мэргэжлийн төгөлдөр хуурч, Монгол Улсын Консерваторын багш М.Мишээл, Ж.Ариунзаяа нар зочин Тони Ике Янгтай хамтарсан тоглолтоо толилуулах гэж байна.

В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ойд зориулсан тоглолтын тов зарлагдлаа (фото 1)
В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ойд зориулсан тоглолтын тов зарлагдлаа (фото 2)

Энэхүү тоглолт нь сонгодог хөгжмийг Монголд түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд Моцартын сор болсон төгөлдөр хуурын концертуудыг нэг дор эгшиглүүлэх нь онцлог юм. Түүнчлэн, төгөлдөр хуурын гурвалд зориулсан №7 найрсал Монголын тайзнаа анх удаа тоглогдох гэж буй нь мэргэжлийн хүрээнийхэн болон сонгодог хөгжим сонирхогч хэн бүхний анхаарлыг татаад байна.

Хөтөлбөрөөс танилцуулбал: 

  • Төгөлдөр хуурын концерт №20, №21, №23
  • Төгөлдөр хуурийн гурвал №7 (Монгол дахь нээлт)
В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ойд зориулсан тоглолтын тов зарлагдлаа (фото 3)

Тоглолтод Канад улсын нэрт төгөлдөр хуурч Тони Ике Янг урилгаар оролцох бөгөөд УДБЭТ болон Монгол Улсын Консерваторын хамтарсан найрал хөгжмийг удирдаач Т.Цогтхүү удирдан тоглуулна. Зочин уран бүтээлч Тони Ике Янг нь Ван Клиберн, Жина Бахауэр зэрэг олон улсын нэр хүндтэй уралдаануудын шагналт, дэлхийн томоохон тайзнаа ур чадвараа гайхуулж яваа залуу оддын төлөөлөл бөгөөд CBS music-ээс түүнийг "Канадын хамгийн чадварлаг хөгжимчин" хэмээн онцолсон байна. 


Хэзээ: 2026 оны тавдугаар сарын 11, 19:00 цагт

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Тоглолтын тасалбарыг эндээс худалдан авна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх