Хайх

Австри ба Польш зохиолчид Нобелийн утга зохиолын шагналыг хүртлээ

Австри ба Польш зохиолчид Нобелийн утга зохиолын шагналыг хүртлээ

Ольга Токарчук, Петер Хандке нар шагналаа арванхоёрдугаар сарын 10-нд гардан авна

Text: Buro.Mongolia


Зураг:

Өчигдөр Нобелийн академийн хороо 2018 ба 2019 оны утга зохиолын салбарын шагналтнуудаа зарласан байна. Тодруулбал Польшийн яруу найрагч Ольга Токарчук болон Австрийн авангард зохиолч Петер Хандке нар Нобелийн шагнал хүртжээ.

Шагнал гардуулах ёслол 2019 оны арванхоёрдугаар сарын 10-нд Стокхольм хотод зохион байгуулагдах бөгөөд зохиолчид энэ үеэр шагналаа гардан авах юм. Мөн тэд шагналын хамт Альфред Нобелийн хөрөг зурагтай алтан медаль, диплом болон есөн сая Швед крон бүхий мөнгөн шагналыг хүртэнэ.

Эргэн сануулахад Нобелийн академийн хороо өнгөрсөн жил Нобелийн утга зохиолын шагналыг гардуулахгүй байх шийдвэр гаргаж, 2019 он хүртэл хойшлуулж байсан юм. Учир нь Нобелийн академийн хорооны гишүүн Катарина Фростенсоны нөхөр ирээдүйн ялагчдын нэрсийг алдагдуулсан, мөн 18 эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт буруутгагдан, маш том шуугиан дэгдээж байсан билээ.

 

Харин 2017 онд энэхүү нэр хүндтэй шагналыг Япон гаралтай, Их Британийн постмодернист зохиолч Казуо Ишигуро хүртэж байжээ.

цааш үзэх