Хайх

Бон Жун Хо ирэх 10 жилд анхааралтай ажиглах хэрэгтэй 20 залуу найруулагчийг нэрлэлээ

Бон Жун Хо ирэх 10 жилд анхааралтай ажиглах хэрэгтэй 20 залуу найруулагчийг нэрлэлээ

Жордан Пилээс эхлээд Мати Диоп хүртэлх ирэх 10 жилд кино урлагийг тодорхойлох найруулагчид

Text: Бюро 24/7


Зураг:

Энэ жилийн Оскарын наадмаас "Parasite" бүтээлээрээ дөрвөн шагнал хүртсэн Өмнөд Солонгосын кино найруулагч Бон Жун Хо 2020-иод оны дэлхийн кино урлагийг тодорхойлох 20 залуу найруулагчийг нэрлэсэн байна.

Энэхүү жагсаалтад тийм ч олон кино бүтээгээгүй ч олон улсын кино наадмуудад оролцон үзэгчид болон кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан кино найруулагчид багтжээ. Тэдгээр уран бүтээлчдээс зөвхөн Жордан Пил л "Get Out" киногоороо Оскарын наадмын "шилдэг кино зохиол" шагналын эзэн болсон байна. Мөн жагсаалтад аймшгийн киноны шинэ давлагааг эхлүүлсэн Роберт Эггерс ба Ари Астер нар, "Atlantics" бүтээлээрээ 2019 оны Каннын кино наадмын Гран-При шагналыг хүртсэн Мати Диоп, супер баатруудын тухай "The Eternals" киног бүтээсэн Клоуи Жао зэрэг найруулагчид оржээ.

Харин одоо Бон Жун Хогийн жагсаалтад багтсан 20 найруулагчийг харцгаая.

1. Али Аббаси (Borders)

2. Ари Астер (Midsommar)

3. Би Ган (Long Day's Journey into Night)

4. Хайро Бустаманте (The Curse of the Weeping Woman)

5. Мати Диоп (Atlantics)

6. Роберт Эггерс (The Lighthouse)

7. Роуз Гласс (Saint Maud)

8. Рюсукэ Хамагучи (Асако I & II)

9. Альма Харель (Honey Boy)

10. Кирстен Жонсон (Cameraperson)

11. Женнифер Кент (The Nightingale)

12. Оливер Лакс (Fire Will Come)

13. Фрэнсис Ли (God's Own Country)

14. Пьетро Марчелло (Martin Eden)

15. Дэвид Роберт Митчелл (Under the Silver Lake)

16. Жордан Пил (Us, Get Out)

17. Женнифер Ридер (Knvies and Skin)

18. Аличе Рорвахер (Happy as Lazarro)

19. Юн Га-ин (The World of Us)

20. Клоуи Жао (The Rider, The Eternals)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх