Хайх

Coachella 2022: BROCKHAMPTON хамтлаг сүүлийн цомгоо зарлалаа

Coachella 2022: BROCKHAMPTON хамтлаг сүүлийн цомгоо зарлалаа

“Бүх л сайхан зүйл төгсөх учиртай”

Text: Buro.Mongolia


Бямба гарагийн орой Coachella наадмын Сахара тайзнаа энэ зууны хамгийн шинэлэг рэп хамтлагуудын нэг BROCKHAMPTON өөрсдийн тоглолтоо толилуулав. Тоглолтын үеэр залуус “Бүх л сайхан зүйл төгсөх учиртай” гэсэн бичиг бүхий цэнхэр хүрмээр ижилссэн байв.

Энэ оны нэгдүгээр сард тэд Лондонд болон Coachella наадамд тус бүр хийх хоёр тоглолтоос бусад бүх амьд тоглолтуудаа цуцалж “тодорхойгүй хугацаагаар завсарлаж буй”-гаа илэрхийлсэн билээ. Мөн тоглолтын үеэр тэд өөрсдийн энэ онд гарах сүүлчийн цомгоо зарласан юм.

Дараа долоо хоногийн бямба гарагт тус хамтлагийн сүүлчийн амьд тоглолт байх учраас шууд дамжуулалтыг алдалгүй үзээрэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх