Хайх

Coachella 2022: Билли Айлишийн дуусашгүй эрч хүч

Coachella 2022: Билли Айлишийн дуусашгүй эрч хүч

Дэймон Албарны хамт "Feel Good Inc."

Text: Buro.Mongolia


Хойд Америкийн хамгийн том хөгжмийн наадмын түүхэн дэх хамгийн залуу headliner болж буй Билли Айлишийн тоглолт үзэгчдэд уйдах сөхөө өгсөнгүй. Тэрээр “bury a friend” дуугаараа тоглолтоо нээж “Lovely” дууны үеэр хамтран дуулсан Khalid-ыг тайзнаа урьж үзэгчдийг баярлуулав. Тоглолт үргэлжлэх тусмаа эрч хүч нь нэмэгдэж, сүүлийн цомгийнх нь “Getting Older” дуун дээр английн Blur, Gorillaz хамтлагуудын дуучин Дэймон Албарн гарч ирж хамт дууллаа. Дараагаар нь Gorillaz хамтлагийн 2000-аад оны томоохон хит “Feel Good Inc.” дууг дуулахад мөн De La Soul хамтлагийн рэппер Posdnuos өөрийн хэсгээ хамт дуулсан нь маш том гэнэтийн бэлэг болов.

Айлиш үзэгчдийн баяр хөөр, эрч хүчийг унагалгүй цааш үргэлжлүүлэн өөрийн хамгийн алдартай гэж болох хоёр дуу “Everything I Wanted”, “Bad Guy”, эцэст нь шинэ цомгийнхоо ижил нэртэй дуу болох “Happier Than Ever”-ийг толилуулж, “Уучлаарай би Beyonce биш ээ, хайртай шүү, үдшийг сайхан өнгөрөөгөөрэй” гээд тайзнаас буусан юм. Тэрээр тоглолтынхоо эхэнд "Би ийм том наадмын хаалтыг хийхээр хүн биш, маш их талархаж байна" гэж хэлж байсан билээ.

Мөн фестивалийн үеэр Билли Айлишийн сүүлийн “Happier Than Ever” цомогт зориулсан мерч худалдаалах тусдаа асар нээгдээд байгаа билээ.

Хөгжмийн мэдээ мэдээллийн Billboard, NBC сайтууд Айлишийн тоглолтыг “түүхэнд тодоор бичигдэх үйл явдал” хэмээн онцолж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх