Хайх

Амралтын өдрүүдэд Coachella 2022-г гэрээсээ хэрхэн үзэх вэ?

Амралтын өдрүүдэд Coachella 2022-г гэрээсээ хэрхэн үзэх вэ?

Цөлд уулзацгаая!

Text: Buro.Mongolia


Хойд Америкийн хамгийн том хөгжмийн наадам болох Coachella хөндийн хөгжим, урлагийн фестиваль энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиогдохоор бэлэн болоод байна. Улаанбаатарын цагаар шөнийн 03:00 цагт Yuma асарт электроник-инди хамтлаг Dear Humans-ийн тоглолтоор эхлэх бөгөөд албан ёсны шууд дамжуулалт өглөөний 07:00 цагт Coachella-гийн YouTube сувгаар эхлэх юм байна.

Шууд дамжуулалтын үеэр зөвхөн тоглолтуудаас гадна уран бүтээлчидтэй хийх ярилцлагууд, YouTube-ийн зүгээс бэлдсэн контентууд зэрэг олон зүйлс гаргах гэнэ. Шууд дамжуулалтын гурван суваг ажиллах тул үзэгч, сонсогч та өөрийн хайртай уран бүтээлчийн тоглолтыг алдахгүй үзэх бүрэн боломжтой юм.


Нэгдүгээр суваг

Хоёрдугаар суваг

Гуравдугаар суваг

Амралтын өдрүүдэд Coachella 2022-г гэрээсээ хэрхэн үзэх вэ? (фото 1)

Цар тахлын улмаас хоёр жилийн турш өнжсөн учраас үзэгчид, уран бүтээлчид болон зохион байгуулагчдын догдлол дээд цэгтээ хүрээд байгаа биз ээ. Доорх постоос аль уран бүтээлч хэзээ, аль хэсэг, аль тайзан дээр тоглохыг дэлгэрэнгүй хараарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх