Хайх

BTS, Оливия Родриго, Билли Айлиш нар Грэмми 2022 наадам дээр дуулна

BTS, Оливия Родриго, Билли Айлиш нар Грэмми 2022 наадам дээр дуулна

64 дэх удаагийн ёслол өндөр хүлээлт үүсгээд байна

Text: Buro.Mongolia


Хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг Грэмми наадмын энэ жилийн шагнал гардуулах ёслол дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Лас Вегас хотын MGM Grand Garden Arena цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдахаар товлогдсон билээ. Жилээс жилд Грэмми ёслол түүхэн үйл явдлуудаар дүүрэн байдаг бөгөөд уран бүтээлчид мартагдашгүй үзүүлбэрүүд үзүүлж, үзэгчдийг доргиодог  тул уг наадмыг дэлхий даяараа тэсэн ядан хүлээдэг. Хэрэв өнгөрсөн жил 63 дах удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол ямар ч үзэгчгүйгээр цомхон өрнөсөн бол зохион байгуулагчид нь энэ жил үзэгчдийг урьж бүрэн хэмжээний ёслол зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Энэ удаагийн ёслолыг өмнө жилийн адил комедиан Тревор Ноа хөтлөхөөр болжээ.

Харин алдартнуудаас өөрсдийн үзүүлбэрээ толилуулахаар Z үеийн төлөөлөл болсон дуучин Оливия Родриго, дэлхий дахинаа нэрээ цуурайтуулж буй BTS хамтлаг, Грэммигийн долоон удаагийн ялагч Билли Айлиш, Lil Nas X, Брэнди Карлайл, Brothers Osborne дуо хамтлаг, Жэк Харлоу нар уригджээ.

Эргэн сануулахад, өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Грэмми ёслолын нэр дэвшигчид зарлагдсан бөгөөд дуучин Жон Батист нийт 11 удаа нэр дэвшсэнээр энэ жилийн хамгийн их төрөлд нэр дэвшсэн уран бүтээлчээр тодорсон юм. Нэр дэвшигчдийн бүрэн жагсаалттай энд дарж танилцана уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх