Хайх

Бодит ертөнцөөс холдуулсан Magnolian-ы “Slow Burn Experience” тоглолт хэрхэн болж өнгөрөв?

Бодит ертөнцөөс холдуулсан Magnolian-ы “Slow Burn Experience” тоглолт хэрхэн болж өнгөрөв?

“Slow Burn” цомогт багтсан дуунууд анх удаа амьдаар эгшиглэлээ

Text: Д.Марал


Зураг: Suniko Photography

Өнгөрөгч Баасан гарагийн хахир хүйтэн өвлийн үдэш ажлын долоо хоногоо сэтгэл хангалуун өндөрлөхийг зорин, тухайн орой болох сонирхолтой үйл явдлуудыг судалсны үр дүнд сүүлийн хоёр жил бие даасан тоглолтоо хийгээгүй уран бүтээлч Magnolian буюу Б.Дөлгөөний тоглолтыг үзэхээр зорилоо. Ингээд тоглолтын турш эгшиглэсэн хөгжим, орчин тойрны уур амьсгал, үзэгчдийн сэтгэгдэл, тайзан дээр гарч ирсэн уран бүтээлчид гээд төрсөн сэтгэгдлээсээ уншигчидтайгаа хуваалцаж байна. Дуучны "Slow Burn” цомгийн нэрээр нэрлэгдсэн “Slow Burn Experience” тоглолт нь On'n Off Production-ы танхимд хоёрдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд болж өнгөрсөн билээ.

Бодит ертөнцөөс холдуулсан Magnolian-ы “Slow Burn Experience” тоглолт хэрхэн болж өнгөрөв? (фото 1)

Тоглолтод хүрэлцэн ирсэн үзэгчдийг олон зуун гялтганасан ягаан шигтгээ болон хөвөн цагаан үүлнүүдээр чимэглэсэн зураг авалтын зориулалттай өнгөлөг хана угтаж зочид тэрхүү ханын өмнө баяртай гэгчээр зургаа даруулж байлаа. Гол танхимын үүдэнд зохион байгуулагчид зочдын тасалбар болон урилгыг шалгаж, гаран дээр “Magnolian” хэмээх бичигтэй ногоон цаасан бугуйвч зүүж өгснөөр бид танхим хооронд чөлөөтэй явах эрхтэй болсон юм. Magnolian-ы бие даасан тоглолт олны зүгээс маш өндөр хүлээлттэй байсан тул арга хэмжээнд олон хүн цугларсан ч зочид хүн хоорондын зайгаа барьж, нэг нэгэндээ садаа бололгүй бүх анхаарлаа тайзнаа хандуулж байлаа. 

Монголын хөгжмийн салбарын залуу уран бүтээлчид буюу Bilgun Zayah болон Uudee's Swashbuckling Dandies хамтлагууд тоглолтыг нээж, уран бүтээлүүдээ танилцуулсан нь гагцхүү тэр үдшийн онцлох мөчүүдийн нэг байсан юм. Харин хожим нь Magnolian бөмбөрчин, даралтат хөгжимчин, ятгачин, гитарчин зэрэг долоон уран бүтээлчийн хамт тайзнаа гарч ирэн тоглолтоо эхлүүлснээр үзэгчдийг улам доргиож чадсан билээ. Тэд “Famous Men”, “Slow Burn” цомгуудад багтсан дуунуудыг болон “Чи бол миний од”, “Өөр хүмүүс” , “Сүүлчийнх биш” зэрэг “Од ба Гэгээ” киноны саундтрек бүтээлүүдийг толилуулсан юм. Мөн Б.Дөлгөөний хуваалцсанаар тэд энэ удаагийн тоглолтдоо зөвхөн Монголд л байдаг хосгүй хөгжмийн зэмсгүүдийн нэг болох ятгыг ашигласнаар тоглолт илүү өвөрмөц, Монгол өнгө аястай болж чаджээ. Зарим үзэгчид тоглолтыг сэтгэл догдлуулам атлаа үүлэн дээр хөвөх мэт маш тайван өнгө аястай байсан хэмээн дүгнэсэн бөгөөд үүнтэй санал нийлэхгүй байж чадсангүй. 

Бодит ертөнцөөс холдуулсан Magnolian-ы “Slow Burn Experience” тоглолт хэрхэн болж өнгөрөв? (фото 2)
Uudee's Swashbuckling Dandies
Бодит ертөнцөөс холдуулсан Magnolian-ы “Slow Burn Experience” тоглолт хэрхэн болж өнгөрөв? (фото 3)
Bilgun Zayah
Бодит ертөнцөөс холдуулсан Magnolian-ы “Slow Burn Experience” тоглолт хэрхэн болж өнгөрөв? (фото 4)

Нэмж дурдахад, бид бүгдийн сайн мэдэх AtoZ брэнд Монголын хөгжмийн салбарт гагцхүү шинэ дуугаралт мэдрүүлж байгаа Magnolian болон түүний хамтаар тайзнаа гарч ирсэн уран бүтээлчдэд зориулан гүн ногоон өнгийн, өвөрмөц деталиудаар чимэглэгдсэн гоёмсог хослолууд болон цамцнууд урлаж өгчээ. 

Өвөрмөц өнгө аястай бүтээлүүдээрээ сонсогчдын сэтгэл зүрхийг уярааж, инди фолк чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Magnolian тоглолтынхоо дараа шинэ бүтээл туурвих ажилдаа орно гэж амласан бөгөөд хэсэгтээ л бие даасан тоглолт хийхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тиймээс “Slow Burn Experience” тоглолтыг үзсэн хэн бүхэн өөрийгөө азтайд тооцож болох билээ.

Бодит ертөнцөөс холдуулсан Magnolian-ы “Slow Burn Experience” тоглолт хэрхэн болж өнгөрөв? (фото 5)
Бодит ертөнцөөс холдуулсан Magnolian-ы “Slow Burn Experience” тоглолт хэрхэн болж өнгөрөв? (фото 6)
Бодит ертөнцөөс холдуулсан Magnolian-ы “Slow Burn Experience” тоглолт хэрхэн болж өнгөрөв? (фото 7)
Бодит ертөнцөөс холдуулсан Magnolian-ы “Slow Burn Experience” тоглолт хэрхэн болж өнгөрөв? (фото 8)
Бодит ертөнцөөс холдуулсан Magnolian-ы “Slow Burn Experience” тоглолт хэрхэн болж өнгөрөв? (фото 9)
Бодит ертөнцөөс холдуулсан Magnolian-ы “Slow Burn Experience” тоглолт хэрхэн болж өнгөрөв? (фото 10)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх