Хайх

Coldplay хамтлаг байгаль орчноо бохирдуулахгүйн тулд аялан тоглолт хийхээс түр татгалзлаа

Coldplay хамтлаг байгаль орчноо бохирдуулахгүйн тулд аялан тоглолт хийхээс түр татгалзлаа

Хамтлагийн гишүүд хуванцаргүй, нарны зай хураагуур ашигласан шоу хийхийг хүсэж байна

Text: Buro.Mongolia


Их Британийн Coldplay хамтлаг "Everyday Life" нэртэй шинэ цомогтоо зориулан аялан тоглолт хийхээс татгалзжээ. Учир нь тэдний концерт байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн хамтлагийн гишүүд санаа зовниж байгаа талаар хамтлагийн ахлагч Крис Мартин BBC News-д ярьсан байна.

Түүний хэлснээр аялан тоглолтоо илүү байгальд ээлтэй хэлбэрээр зохион байгуулахад тэдэнд дахин 1-2 жилийн хугацаа шаардлагатай гэжээ. "Бид нэг удаагийн хуванцаргүй, нарны зай хураагуур ашигласан шоу хийхийг хүсэж байна" гэж Крис Мартин ирээдүйн төлөвлөгөөнөөсөө хуваалцсан юм.

Мөн тэрээр ирээдүйн аялан тоглолтуудаа нүүрстөрөгч ялгаруулахгүй байхаар зохион байгуулахыг хичээнэ хэмээн нэмж хэлжээ.

Coldplay хамтлагийн "Everyday Life" цомог өнөөдрөөс эхлэн худалдаанд гарч байна. Шинэ цомгоо тэд хамгийн эхлээд Иордан улсад танилцуулах бөгөөд үүнээс хэдэн хоногийн дараа Лондон хотын байгалийн түүхийн музейд тоглолтоо хийх болно. Лондон хот дахь тоглолтоос олсон бүх орлогыг тэд байгаль орчин хамгаалдаг сайн үйлсийн байгууллагуудад хандивлах юм.

цааш үзэх