Хайх

Дотроос нь харцгаая: Контемпорари уран бүтээлч Даниел Аршамын поп-ап дэлгүүр

Дотроос нь харцгаая: Контемпорари уран бүтээлч Даниел Аршамын поп-ап дэлгүүр

Зул сарын баярт зориулсан поп-ап дэлгүүр

Text: Buro.Mongolia


Америкийн контемпорари уран бүтээлч Даниел Аршам Selfridges худалдааны төвтэй хамтран "The House by Daniel Arsham" хэмээх поп-ап дэлгүүрээ нээлээ. Зул сарын баярт зориулан нээгдэж буй уг поп-ап дэлгүүрт Ambush, Byredo, Rimowa, Dior, Gentle Monster, SMEG, Mont Blanc, Bang & Olufsen зэрэг алдарт брэндүүдтэй хамтран гаргасан цуглуулгууд худалдаалагдахаар болжээ. Түүнчлэн поп-ап дэлгүүр бүхэлдээ түүний бүтээсэн цагаан гантиг чулуун эртний олдвор мэт инстялляцуудаар чимэглэгдсэн байлаа.

Даниел Аршамыг бид орчин үеийн эд зүйлсийг археологийн олдвор мэтээр ахин бүтээдэг уран бүтээлч гэдгээр нь сайн мэдэх билээ. Контемпорари урлаг төдийгүй загварын салбарт нэр хүндтэй тэрээр өнгөрөгч зургаадугаар сард Dior загварын ордны эрэгтэй чиглэлийн бүтээлч захирал Ким Жонсын шинэ цуглуулга дээр хамтран ажилласан байгаа. "The House by Daniel Arsham" поп-ап дэлгүүр 2020 оны нэгдүгээр сарын 5-нийг хүртэл нээгдэхээр болжээ.

Дотроос нь харцгаая: Контемпорари уран бүтээлч Даниел Аршамын поп-ап дэлгүүр (фото 1)

Дотроос нь харцгаая: Контемпорари уран бүтээлч Даниел Аршамын поп-ап дэлгүүр (фото 2)

Дотроос нь харцгаая: Контемпорари уран бүтээлч Даниел Аршамын поп-ап дэлгүүр (фото 3)

Дотроос нь харцгаая: Контемпорари уран бүтээлч Даниел Аршамын поп-ап дэлгүүр (фото 4)

Дотроос нь харцгаая: Контемпорари уран бүтээлч Даниел Аршамын поп-ап дэлгүүр (фото 5)

Дотроос нь харцгаая: Контемпорари уран бүтээлч Даниел Аршамын поп-ап дэлгүүр (фото 6)

Дотроос нь харцгаая: Контемпорари уран бүтээлч Даниел Аршамын поп-ап дэлгүүр (фото 7)

цааш үзэх