Хайх

Дуучин Граймс “Shinigami Eyes” дууныхаа клипийг цацлаа

Дуучин Граймс “Shinigami Eyes” дууныхаа клипийг цацлаа

Зураг авалтад BLACKPINK хамтлагийн Jennie оролцжээ

Text: Buro.Mongolia


Арт поп, дрим поп, электроник, R&B урсгалаар уран бүтээлээ туурвидаг Канадын дуучин Клэр Элис Буше буюу Граймс “Shinigami Eyes” гэх шинэ дууныха клипийг гаргалаа. Энэхүү дууны нэрийг Японы алдарт “Death Note” анимейшнээс сэдэвлэн өгсөн гэнэ. “Shinigami Eyes” гэдэг нь тодорхой нэгэн хүний нүд рүү харах мөчид түүний нэр, мөн тухайн хүнийг хэр удаан амьдрахыг мэддэг чадварыг хэлдэг байна. “Shinigami Eyes” сингл нь Граймсын удахгүй гарах “Fairies Cum First” гэх EP цомогт багтсан бөгөөд дууны клипийг Алекс Ли болон Кайла Уайтман нар найруулжээ.

Уг бүтээлд дуучны сайн найз болох BLACKPINK хамтлагийн гишүүн Jennie, дуучин Дориан Электра болон Instagram-ийн од Рион Ву нар оролцсон нь олны анхаарлыг татаж, дуучны шинэ уран бүтээл хэвлэлүүдийн гол ярианы сэдэв болоод байна. Граймсын дийлэнх бүтээлүүд этгээд, “хар гарагийн” мэт хэв маягтай байдаг бөгөөд шинэ толилуулсан дууны хувьд мөн адил хэмнэл, өвөрмөц уур амьсгалыг мэдрүүлсэн юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх